СҮҮЛД НЭМЭГДСЭН НОМ

  • tejeever-cover
  • 14355025_1162811323788953_1380606795461081159_n
  • DIRECTORS COVER
  • scan0001
  • 13249417_1054377467965673_1286423516_n
  • 51-Lr1056oL._SY344_BO1,204,203,200_

francis-h.-c.-crick-nobel-prize-medal-1

ОЛОН УЛСЫН УТГА ЗОХИОЛЫН ШАГНАЛУУД

Энэ удаагийн “Зугаатай уншлага” буландаа  утга зохиолын олон улсын нэр хүндтэй шагналуудыг танилцуулж байна. Эдгээр шагналууд аль ч орны бүтээлийг хүлээн авдаг ба онцлогоосоо хамаарч авьяастай хэдий ч номоо гаргаж чадахгүй байгаа залуу зохиолчдыг дэмжих шагнал байхад зарим нь тухайн бүтээл хийгээд зохиогчийн гоо зүй, ертөнцийг үзэх үзэл, зарим нь зохиолчийн эрх чөлөөг эрхэмлэсэн шагналууд […]


14852999_857550144379238_6261240183440539310_o

ИХ ЗОХИОЛЧДЫН ХЭЛСЭН НОМ УНШИХААС АРГАГҮЙД ХҮРГЭХ ХҮЧИРХЭГ 15 ЭШ ҮГС

1 Ном уншсан мөчөөс миний амьдрал тэр чигтээ өөрчлөгдөж билээ. Орхан Памук   2 Номыг овоолж байгаад шатаачихаас ч долоон дор нvгэл бий. Уншихгvй байх нь тэр нvглүүдийн нэг нь. Йосиф Бродский 3 Номны сайн бидний уншиж буйд бус биднийг уншиж буйд л байдаг. Уйнстон Хью Оден 4 Зугаацах гэж, сургамж авах гэж, мундаг болох […]


tagtaa-publishing-%d0%b0%d0%b0%d1%81-2017-%d0%be%d0%bd%d0%b4-%d0%b3%d0%b0%d1%80%d0%b0%d1%85-%d0%bd%d0%be%d0%bc%d0%bd%d1%83%d1%83%d0%b4

2017 онд Тагтаа Паблишингаас гарах номнууд

2017 онд Тагтаа Паблишинг хэвлэлийн газраас дараах номнуудыг албан ёсны эрхтэйгээр эрхлэн гаргахаар төлөвлөж байна. 1 сар Урлаг, утга зохиол, гүн ухаан, танин мэдэхүй, шинжлэх ухаан зэрэг олон салбараар хялбаршуулсан зурагт хөтөч бүхий цуврал номнуудыг гаргадаг “Icon Books” хэвлэлийн газраас авсан албан ёсны эрхийн дагуу философийн хялбаршуулсан зурагт хөтөч болох “Сартр”, “Ницше”, “Модернизм” гэх гурван […]


winter

ӨВӨЛ УНШИХАД ТОХИРОМЖТОЙ УТГА ЗОХИОЛЫН ШИЛДЭГ 9 НОМ

Өвлийн урт, түгжигдмэл мэт өдрүүдэд оюун санаа, мэдрэмжийг тэлэх сайн ном уншихыг хүсэгч уншигчиддаа зориулан Тагтаа Паблишингаас өвөл уншихад тохиромжтой монгол хэл дээрх утга зохиолын шилдэг 9 бүтээлийг нэрлэж байна. Хүлээн авна уу! 1. Михайл Шолохов “Дөлгөөн Дон” Донын Казакуудын нэгэн үеийн үүх түүхийг Мелоховын нэгэн үеийн гэр бүлийн амьдралаар яруу тодоор зураглан бичсэн Оросын уран […]


Charming-Series-of-Illustrations-Depict-What-Words-Fail-to-Capture2__880

ДУЭНДЕ

Энэтхэгийн зохиолч Жумпа Лахири “Би хүн хоорондын харилцаа, хайр сэтгэлийн холбооноос илүү гоо зохирлыг хэл, түүний гоо зохирлоос мэдэрдэг,” гэж саяхны нэгэн ярилцлагадаа дурдаад авлаа. Хэл бүхэн өөр өөрийн гэсэн дахин давтагдашгүй сэтгэлгээтэй, тэр сэтгэлгээгээр дамжих ер бусын нарийн илэрхийллүүдтэй. Чухам тиймдээ л аль ч хэлэнд яаж ч орчуулах гээд бүтэл эс олох давтагдашгүй үгс […]


writing-1024x683

Цахим бичвэрт хамгийн чухал 24 хэрэгсэл

Орчин үеийн хүмүүсийн амьдралд цахим орон зай хүрээгээ улам л тэлсээр амьсгалах агаар, уух ус лугаа онцгой үүрэг гүйцэтгэх болжээ. Мэдлэг, мэдээлэл, үзэл бодлоо илэрхийлэх энэ талбар зохиолчид, бичээчдийн хамгийн тухтай үүр орон болж буйтай маргах хүн ховор. Хэвлэмэл ном, сонин, сэтгүүлээс ялгаатай нь цахим орон зай бидэнд бичвэр, зураг, дүрс бичлэг, дуу бичлэг гэх […]


130309111036

“Анна Каренина” романаас авах амьдралын тухай 10 сургамж

Зовлонгийн нь уг сурвалж болж байсан зүйл сэтгэл санаа амруулан баясгах үндэс болж, буруушааж, зэмлэж, өширхөж байхад шийдвэрлэж болшгүй мэт санагдаж байсан тэр зүйл хайрлаж, уучлаад ирэхлээр энгийн учир явдал нь тодорхой болж байгааг гэнэт мэдрэв.


Image0043

ӨӨРӨӨРӨӨ БАЙХ ТУХАЙ “ХАР СУДАР” РОМАНААС АВАХ 10 СУРГАМЖ

Өөрөөрөө байж эс чадах ард түмэн, бусдыг дуурайсан соёл иргэншил, бусдын түүхээр сэтгэл ханадаг үндэстэн сүйрэх, мөхөх, мартагдах тавилантай.


download

Уншигчдад хүртлээ маш урт зам туулсан бүтээлүүд

Пулитцерийн шагналт зохиолч Харпер Лигийн “Дууч шувууг хөнөөх нь” (To Kill a Mockingbird) сурган хүмүүжүүлэх романы үргэлжлэл 50 жилийн дараа буюу энэ оны долдугаар сард хэвлэгдэн гарна. “Харуул тавь” (Go Set a Watchman) нэртэй энэхүү романаа Харпер Ли 1950-иад онд бичиж дуусгасан ч редакторынхаа зөвлөснөөр хэвлэлгүй “хав дарсан” аж. Ийнхүү бтд бичигдсэнээсээ хойш хэдэн арван […]


jean-paul-sartre-foto-gisc3a8le-freund1

Жан Пол Сартрын өдрийн дэглэм

“Дэндүү их ажилд нухлуулахгүйгээр үр бүтээлтэй байж болно. Өглөө гурван цаг, орой гурван цаг. Энэ бол миний ажилдаа баримтлах алтан дүрэм” гэж их зохиолч, экзистенциалист философич Ж.П.Сартр хэлсэн удаатай. Франц философичийн амьдралын хэм уншигч танд их л тайван, амар санагдаж байвал эндүүрч буй хэрэг. Сартр өдөр бүр 6 цаг ажиллахын зэрэгцээ гадуур хооллох, уух, тамхилах хослуулсан идэвхтэй нийгмийн амьдралтай байсан нэгэн.


couple_a_nerds_by_viper_fish-d6gddca

Номын хорхойтонд дурлачихаа юу?

Дурлалт  хархүү, эсвэл гүнж тань номын хорхойтон болж таарав уу? Тэгвэл та хоёрын болзооны гол яриа урин хавар, анхны бороо, хайр сэтгэлийн тухай гэхээс илүүтэй өнө удаан жилийн тоосонд дараагдаж, хэн бүхний тоож сөхөөд байдаггүй, зузаан зузаан романы тухай, хэн нь үл мэдэгдэх зохиолчийн тухай, үл таних тэр л зохиолчийн амьдралын тухай харь хөндий сэдвээр […]


1013760_632692750117621_1287876198_n

Энэ өдрийн шүлэг

“Энэ өдрийн шүлэг” буландаа яруу найрагч Ядамсүрэнгийн Баяраагийн Гуравдугаар сарын 11 буюу энэ өлгөөний шүлгүүдээс түүвэрлэн хүргэж байна. Шувуудын жиргээ одоо л анзаарагдахаар цовоо цолгин болж, гадаа чийгийн үнэртэй наран таатайяа ээж байна. Хаа нэгтээгээс шинэ номын тухай сураг, шинэ хүний тухай сураг шувуу мэт нисэлдэн ирж, сэтгэл баясгасан урины энэ л өдөрт хөг нэгийг […]


1908001_573866856043805_6099359749807767922_n

Энэ өдрийн шүлэг

Энэ удаад бид та бүхэнд Гомбын Сэр-Одын нэрэмжит шагналт, яруу найрагч Хандхүүгийн Нямхишигийн “Нэргүй ном”-д орсон шүлгүүдээс дээжлэн хүргэж байна. Яруу сайхныг тэнгэр ямагт ивээж газарт бидэнтэй үлдээж байг ээ! *** Үзэсгэлэнт Станбулд… Үс тариа шиг ургадаг Станбулд Дорноос онгоц ирэх нь Монголын эмтэрхий. Дотроос нь буух зорчигчид Монголын хэлтэрхий. Давалгаа шиг омголон хүсэлт эрстэй […]


haraatsai716947186201502021102

Энэ өдрийн шүлэг

“Энэ өдрийн шүлэг” буландаа яруу найрагч Дагийраазайн Нямдоржийн хэвлэгдээд удаагүй “Хараацай” шүлгийн түүврээс нэгэн шүлэг дээжлэн толилуулж байна. Д.Нямдоржийг бид “Эр тагтааны гуниг” /2008/, “Өвсний нүд” /2011/, “Хусны навч” /2012/ зэрэг яруу найргийн түүврээр нь хэдий нь мэдэх билээ. *** Нүдээ анихад, аниатай нүдэнд нүргэлэн давалгаалах давалгаан дунд аяншиж ядарсан цахлай аварга халимын нуруун дээр […]


18s16zn8kv6tyjpg

Бичихүйн дадлын тухайд Зэди Смитийн өгөх 10 зөвлөмж

Бид та бүхэнд Британийн зохиолч, “Цагаан шүдэт”, “Гоо сайхны тухайд” зэрэг бүтээлээрээ Man Booker Prize, Somerset Maugham Award гэх мэт утга зохиолын нэр хүнд бүхий шагналуудын эзэн болсон Зэди Смитийн залуу зохиолчдод хандаж хэлсэн,  бичихүйн тухай 10 зөвлөмжийг хүргэж байна. Багаасаа л маш их унш. Уншихад юу юунаас их цаг зарцуул. Харин том болчихоод өөрийнхөө бичсэнийг […]