СҮҮЛД НЭМЭГДСЭН НОМ

  • tejeever-cover
  • 14355025_1162811323788953_1380606795461081159_n
  • DIRECTORS COVER
  • scan0001
  • 13249417_1054377467965673_1286423516_n
  • 51-Lr1056oL._SY344_BO1,204,203,200_

1717 Kafka

АБСУРД ЕРТӨНЦИЙН ОРШИХУЙ

Золгүй Грегор Замзаг Франц Кафка шавьж болгон хувиргаснаас хойш даруй 100 илүү жил өнгөрчээ. Эл алдарт туурвилтай Монголын уншигчид өмнө нь орчуулагч Ц.Сүхбаатарын хөрвүүлснээр танилцаж байв. Мөн “Шүүх ажиллагаа” роман нь хоёронтаа хэвлэгдсэн (Ц.Сүхбаатар, О.Чинбаяр нарын орчуулгаар)-ээс гадна түүний эцэгтээ бичсэн захидал болон богино хэмжээний өгүүллэгүүд нь манайд мэр сэр орчуулагдсан бий. Тэгвэл модерн утга […]


51-Lr1056oL._SY344_BO1,204,203,200_

Оюун санааны минь доторх харь хөндий юмс

ГЭРЭГ сэтгүүл, ТАГТАА хэвлэлийн газар хамтран шинэхэн гарч буй номын тойм, шүүмжийн тогтмол буланг толилуулж буй билээ. Хоёр долоо хоногт нэг удаа хүрэх энэ булангаараа бид номын зах зээлд гарч буй шинэхэн номуудаас сорчлон танилцуулж, шүүн хэлэлцэхийн хамт дотоодын болоод гадаад зах зээлд ид шуугиулж буй хамгийн уншуустай, чанартай номуудыг санал болгодог билээ. Харин бид […]


13083221_1564732797158441_3306300792546021663_n

“Үлдэх үг” Podcast: Орчуулагч Ж.Тэгшзаяа

    “Учир зүй хичнээн няцаагдашгүй  байлаа ч, амьдрахыг хүссэн хүний өмнө бут цохигдоно” гэж Герман хэлтний суут зохиолч Франц Кафка хэлсэн билээ. Монгол уншигчидтай эртний танил эл зохиолчийн бидэнд танил бус ч дэлхийн уран зохиолд данстай бүтээлүүдийг орчуулагч Жалан-Аажавын Тэгшзаяа саяхан шинээр дуун хөрвүүлж “Хувирал тэргүүт тууж өгүүллэгүүд” номдоо зангидан Кафкад дуртай, эсвээс түүнийг […]


safe_image

“Үлдэх үг” Podcast: СГЗ, орчуулагч Ц.Гомбосүрэн

Нэрт орчуулагч, СГЗ Орхунт Ц.Гомбосүрэн Оросын их зохиолч Ф.Достоевскийн агуу таван роман гэж утга зохиолын шүүмжлэгчдийн хүлээн зөвшөөрсөн бүтээлүүдийн дөрвийг нь орчуулж Монгол уншигчдынхаа оюуны санг баяжуулжээ. Мөнхүү дөрвөн романыг отголж Ф.Достоевскийн “Хөвүүн заяа” роман хэвлэгдээд удаагүй байна. Уншигчид маань Ц.Гомбосүрэнг В.Астафьевийн “Хаан загас”, А.Рыбаковын “Арбатын хүүхдүүд”, “Айдас”, “Үнс чандруу”, И.Ильф, Е.Петровын “12 сандал”, “Алтан […]


0-CWhipeWehRLfZfTw

ХАТАМЖЛАН САХИХ ХАЙР ХҮСЛИЙН ДУУ

Одоогоос зургаа, долоон жилийн өмнө юмсан уу даа. Яруу найрагч, орчуулагч Батжаргалын Одгэрэл ах маань нэг өдөр утасдаж байна. Тэр үед ах Ганданд шавилж суудаг байлаа. Бидний хэдэн шүлэгч залууст Одгэрэл ахыг зорьж очоод хурлыг нь тарахыг хүлээнгээ дацангийнх нь довжоон дээр элдвийг чалчиж, мар мар инээлдэн суух нь бараг хэвшил болоод байсан юм. Ахыг […]


1923648_840951872689650_3059524667528300010_n

Энэ өдрийн Маркес

Монгол Улсын Их Сургуулийн оюутан, “Open door” сонины сэтгүүлч, “Зурмал нүдэт хэрээ” шүлгийн түүврээрээ Монголын зохиолчдын эвлэлээс шинээр төрөн гарч ирж буй залуу авьяастнуудыг мялаадаг Г.Сэр-Одын нэрэмжит шагнал хүртсэн Б.Алтанхуяг шинэхэн нийтлэлээ бидэнд илгээсэн нь Тагтаа Паблишингаас эрхлэн гаргасан, Нобелийн шагналт зохиолч Орхан Памукийн зохиолч, Б.Баясгалангийн орчуулга “Цас” романы тухай байлаа. Романы уншигчдын тайлалд шинэ […]


writing-1024x683

Цахим бичвэрт хамгийн чухал 24 хэрэгсэл

Орчин үеийн хүмүүсийн амьдралд цахим орон зай хүрээгээ улам л тэлсээр амьсгалах агаар, уух ус лугаа онцгой үүрэг гүйцэтгэх болжээ. Мэдлэг, мэдээлэл, үзэл бодлоо илэрхийлэх энэ талбар зохиолчид, бичээчдийн хамгийн тухтай үүр орон болж буйтай маргах хүн ховор. Хэвлэмэл ном, сонин, сэтгүүлээс ялгаатай нь цахим орон зай бидэнд бичвэр, зураг, дүрс бичлэг, дуу бичлэг гэх […]


beat-museum-san-francisco-main

ХУУЧИН МУЗЕЙД САНАА АЛДАЛТ…

 Утга зохиолын “Хүрээ ахан дүүс” бүлгэмийн гишүүн, зохиолч, орчуулагч Дашдоржийн Дашмөнхийг уншигчид маань андахгүй мэдэх билээ. Тэрээр Роберт Блохын ” Хэрэмний чихмэл” тууж /1998/, ” Үхлийн тууриуд” Японы сонгодог зохиолчдын өгүүллэгүүдийн түүвэр /2003/, “Харь гаригийн өгүүлллэгүүд” англи америкийн уран сэтгэмжийн өгүүллэгийн түүвэр /2011/, Р.Л.Стивэнсон “Доктор Жэкил болон ноён Хайдын хачин цадиг” /2014/, “Аравдугаар сарын наадаан” англи […]


large

Зохиолч өөрөө зохиолынхоо баатар байдаг уу?

* * Уншигчиддаа Д.Ганга хэмээх энэ эрхэм хүнийг танилцуулж буйдаа баяртай байна. Блог уншигчид түүнийг http://ganga-cz.blogspot.com/ блогоор нь андахгүй сайн мэднэ. Түүний блогоос та өөр олон сайхан номын тэмдэглэлийг нь унших боломжтой. Монголын бичиг соёлын нэртэй гэр бүлд төрж, Орост дээд боловсрол эзэмшиж, эдүгээ Чех улсад гэр бүлийн хамт аж төрдөг. * Зохиолчид биеэр туулсан амьдралаа зохиол […]


11831888_1683634331867019_1578390588_o

“Орчин үеийн хятад яруу найраг” орчуулгын түүврийг унших долоон арга

Түмэд Д.Нямдорж     Зургаа дахь арга: Араас нь эхэлж унших Энэ бол миний хамгийн дуртай арга. Зөвхөн яруу найраг гэлтгүй хүүрнэл зохиолын номыг би арынх нь бүлэг, арынх нь үгүүллэгээс уншиж сурчээ. Энэ л дадал зуршлаараа өмнөө байгаа “Орчин үеийн хятад яруу найраг” орчуулгын түүврийг танилцуулах нь. Орчин үеийн гэдэг нь XX зууны эхэн […]


7 dahi shunu

Нацүмэ Соосэки “Зүүдний арван шөнө” \7 дахь шөнө\ өгүүллэг

Би хэчнээн бахардлаа ч хүлцлээ ч далай руу шунган орохоос өөр аргагүй. Гагц машид өндөр хийгдсэн онгоц болохоор бие минь онгоцноос холдсон ч хөл минь усанд хүртлээ зай байнаа. Зуураад авах юм байхгүй болохоор ягуу ягуу усанд ойртож байна.


11830288_834961976589114_1156335201_n

САЛХИН ДУНДАХ ЗУЛ

Галаа багшийн “Зул” байна уу? Уншсан уу? гэж оюутнууд биенээсээ их сураглана. “Урлахуйн галыг бадраагч, эндүүрлийн гэмийг ариусгагч зул” хэмээх утга төгөлдөр нэртэй номыг уран зохиол, тэр дундаа шүүмж, судлалынхан андахгүй л дээ. Харин энэ удаад монголын их уран зохиолын шүүмж, судлалын салхин дунд “зуурдхан бадамласан” нэгэн шүүмжлэгчийн зул  шиг(ганц) номын тухай ярих гэсэн юм […]


5 dahi shunu

Нацүмэ Соосэки “Зүүдний арван шөнө” \5 дахь шөнө\ өгүүллэг

Кү-ка-ри-кү хэмээн тахиа хоёронтоо донгодлоо. Бүсгүй уулга алдан тас атгасан цулбуураа нэгэнтээ сулрууллаа. Морины хоёр өвдөг хугарчээ. Гэсэн хэдий ч унасан эзэнтэйгээ хоёул чанх урагш мацна. Хадны доор гүнзгий ангал байлаа. Туурайн ором хад чулуун дээр үлдсэн хэвээр. Харин тахиа дуурайж донгодсон нь зэтгэр байж.


11774765_773275049457333_270143121_n

УЙ ШАНАЛАНГИЙН ЖИНХЭНЭ ЗУРААЧ

“-ТА ЯАГААД ХАР ХУВЦАС ӨМСДӨГ ВЭ?” Оросын сонгодог зохиолч Антон Павлович Чеховын өнөө хэр дэлхийн хамгийн нэр хүндтэй театруудын урын санг чимсээр байгаа “Цахлай” жүжиг ингэж эхэлдэг. Их зохиолч, шүүмжлэгч Владимир Набоков “Хүний зовлон шаналлыг олж харахдаа Чехов шиг жинхэнэ зураач байна гэдэг нэг хэрэг, Горький маягийн ёс зүйч байх ч тэс өөр хэрэг ээ” […]


4 dehi shunu

Нацүмэ Соосэки “Зүүдний арван шөнө” \4 дэх шөнө\ өгүүллэг

Удалгүй өвгөн лимбэдэхээ гэнэт болив. Тэгээд мөрөндөө сагалдаргалсан хайрцагаа нээгээд алчуураа хумиж чимхэн базаж хийв.
“Ингэхээр хайрцаг дотор могой болно. Одоохон үзүүлэмц” гэж хэлээд мань өвгөн шулуухан алхлаа. Улиас доогуур шургаад, хавчиг давчуу зам даган шуудхан явж одов. Би бас могой үзэхсэн гэж санаад тэрхүү нарийхан замаар хойноос нь дагалаа. Өвгөн үе үе “одоохон доо, могой болно доо” гэж амандаа бувтнан явлаа. Тэгснээ “мөдхөн болно доо, могой болно доо, лавтай болно доо, лимбэ эгшиглэнэ дээ” гэж аялан голын эрэг чиглэн товор товор алхах ажээ. Гүүр ч усан онгоц ч байхгүй юм хойно энд амрангаа хайрцаг доторхи могойгоо үзүүлэх болов уу хэмээн бодох зуур өвгөн гол руу шал пал хийтэл яваад орчихлоо.