СҮҮЛД НЭМЭГДСЭН НОМ

  • 21754655_1686510688045892_473017722_o
  • 1--H2x8VUC1siDAd7Gg445lA
  • 21389124_1516516901746042_1352736237_o
  • 004(4)
  • nom zurag
  • tejeever-cover

1450957_788695124516848_970803969200506762_n

Д.ДАШМӨНХ: “Уран зохиолыг би талх шиг хэрэглэдэг”

Тэрээр “Би уран зохиолыг талх шиг хэрэглэдэг” гэлээ. Энэ үгийнх нь жинхэнэ утгыг магадлахын тулд нөхөр Д.Дашмөнхийн талхны хэрэглээг мэдэх хэрэгтэй болно. Картын барааны үед залуу нас нь өнгөрсөн хүний хувьд талхыг хар цайнд норгож идэх, элсэн чихэр асгаад тогшиж идэх, масло, жимсний чанамал түрхэж идэх, хуурайгаар нь “нулих” гээд есөн бусаар болгоох зуршилтай, энэ […]


11391767_480510848781401_9017418310600052678_n

Ирээдүйд уншигдах эсэхтээ яагаад би санаа зовох ёстой гэж?

Би бичиж туурвих орон зайгаа гэр орон, унтлагын өрөөнөөсөө тусдаа байлгах юм шүү гэж дандаа боддог байлаа. Гэр бүлийн ёс жаяг, нарийн ширийн зүйлс зарим талаар уран сэтгэмжийг маань эвдээд байдаг. Тэд миний дотрох буг чөтгөрийг хөнөөчихдөг юм. Гэр бүлийн амьдрал санаа сэтгэлийг минь шал өөр ертөнц рүү чангаах нь их. Гэтэл уран сэтгэмж маань тэр бүхнийг удирдаж, арилгаж байх учиртай. Тийм болохоор би гэрээсээ зайдуухан ажлын өрөөтэй болоод нилээд хэдэн жил болж байна. Дүүрэн номон дундаас бичгийн ширээ минь цухуйсан тийм л өрөө. Тэндээ өдөр бүр дунджаар арван цаг суудаг даа.


Gabriel-Garcia-Marquez

Ганцаардалын зуун жил

Саяхнаас “Нобелийн шагналт зохиолч Габриел Гарсиа Маркез ухаан солиорчээ,” гэх мэдээлэл дэлхийн бүх мэдээллийн хэрэгсэлээр цацагдаж, харамсаж гашуудсан сая сая уншигчид нь “Амьдралаа бичиж, бичсэнээрээ амьдарч дээ,” хэмээн халаглацгаасан. Гэвч түүнийг өвдөж зөнөж дээ гэж харж буй нь бидний “эрүүлчүүдийн” зөнөгрөл ч байж мэдэх юм. Гайхах, харамсах юу байна? Бидний нэвтэрч хүрч чадахгүй, ойлгож таньж чадахгүй тийм нэг ертөнцийг тэр насаараа л дуулсан шүү дээ. Бидэнтэй зэрэгцэн амьдарч, бидний хөөрхийлөн шогшролдож буй өвгөн бичээчийн ертөнцөд одоо ганц нэг хүүхэд гахайн сүүлтэй төрж, бор баазхан ажилчдын дээгүүр шар эрвээхэйнүүд нисэлдэж, жаалхан охид тэнгэр лүү нисч, зөнөсөн өвгөд үхлээс буцан ирж, шороо алт болон хувирч.., эзгүйрсэн тосгонд хүмүүс зуу зуун жилээр ганцаардаж суугаа.