СҮҮЛД НЭМЭГДСЭН НОМ

  • tejeever-cover
  • 14355025_1162811323788953_1380606795461081159_n
  • DIRECTORS COVER
  • scan0001
  • 13249417_1054377467965673_1286423516_n
  • 51-Lr1056oL._SY344_BO1,204,203,200_

DIRECTORS COVER

ЗҮҮД БОЛ ЦОРЫН ГАНЦ БОДИТ ЗҮЙЛ

“ТАГТАА” хэвлэлийн газар уншигчид та бүхнийхээ мэлмийд ээлжит нэгэн номоо өргөж байна. Хүн төрөлхтний анхны киног 1906 онд Австраличууд бүтээжээ. Харин Монголчууд бид 1935 онд  “Монгол хүү” хэмээх кино хийж энэхүү урлагийн хөгжлийн түүчээнд хөл нийлсэн. Монголын кино урлаг Дэлхийн кино урлагтай бараг нас чацуу ч бидэнд тэднээс сурах, судлах зүйл асар их бийг манай […]


images (1)

ШУВУУ ШИГ АМЬДРАХ ХҮМҮҮНИЙ НҮД ТУНГАЛАГ

(“Үл таних зочин”-д бичсэн тэмдэглэл) “Үл таних”-аас бүхэн үүдсэн шиг санагдана. Өдөр бүр хичнээн үл таних харцтай нүүр тулгарч, мартаж, хичнээн үл таних нүд энэ орчлонд ирж, буцаж, өдөр бүр би өөрөө хичнээн нүднээ үл таних байдгаа бодож үзлээ. Хааяа бүх хүмүүс, бүр элгэн дотныхүн ч “үл таних нэгэн” шиг санагдах, гансармал бор өдөр ертөнцөд […]


10933283_782235455179877_701101221_n

ГЭГЭЭ ЗУУЖ НИССЭН ХАВРЫН ШУВУУ

(“Ус шиг цэнхэр”-т бичсэн хөрөг)   Өнөөдөр монголын уран зохиолын баримжаа (хүүрнэл, яруу найраг ялгаагүй) номын дэлгүүрт бүтээл нь сайн борлуулалттай, шинэ үеийн төлөөлөлд өөрсдийгөө тооцсон хэдэн залуусын жишгээр тогтож байна.Манай уран зохиол хамгийн уйтгартай үедээ явж байна хэмээн шүүмжлэгч Хасбаатар гуайн нэгэн цагт хэлсэн шиг энэ голдирол дагасан уйтгарт байдал удахгүй арилж, шүүмж судлал […]


11391767_480510848781401_9017418310600052678_n

Ирээдүйд уншигдах эсэхтээ яагаад би санаа зовох ёстой гэж?

Би бичиж туурвих орон зайгаа гэр орон, унтлагын өрөөнөөсөө тусдаа байлгах юм шүү гэж дандаа боддог байлаа. Гэр бүлийн ёс жаяг, нарийн ширийн зүйлс зарим талаар уран сэтгэмжийг маань эвдээд байдаг. Тэд миний дотрох буг чөтгөрийг хөнөөчихдөг юм. Гэр бүлийн амьдрал санаа сэтгэлийг минь шал өөр ертөнц рүү чангаах нь их. Гэтэл уран сэтгэмж маань тэр бүхнийг удирдаж, арилгаж байх учиртай. Тийм болохоор би гэрээсээ зайдуухан ажлын өрөөтэй болоод нилээд хэдэн жил болж байна. Дүүрэн номон дундаас бичгийн ширээ минь цухуйсан тийм л өрөө. Тэндээ өдөр бүр дунджаар арван цаг суудаг даа.


dylan

ГАШУУН

Ямартаа ч Дилан Томас хэмээх энэхүү хөлчүү найрагч шиг онцолж шигтгээгүй энгийн үгсээр онож бичихийг үзүүлж өгсөн найрагч дахин нэг мэндэлж, энэ хорвоог баахан сандаачиж хаячихаад явахыг харъя гэвэл бид нэлээд удаан хүлээх болно вий.


Hesse_Hermann_midlife

Херман Хессе “Яруу найрагч” өгүүллэг

Герман, Швейцариийн зохиолч, Нобелийн шагналт Хэрман Хессегийн энэ өгүүллэгийг нэрт орчуулагч МУСГЗ П.Чойжил гуайн орос хэлнээс дам орчуулсныг хүргэе.


Gabriel-Garcia-Marquez

Ганцаардалын зуун жил

Саяхнаас “Нобелийн шагналт зохиолч Габриел Гарсиа Маркез ухаан солиорчээ,” гэх мэдээлэл дэлхийн бүх мэдээллийн хэрэгсэлээр цацагдаж, харамсаж гашуудсан сая сая уншигчид нь “Амьдралаа бичиж, бичсэнээрээ амьдарч дээ,” хэмээн халаглацгаасан. Гэвч түүнийг өвдөж зөнөж дээ гэж харж буй нь бидний “эрүүлчүүдийн” зөнөгрөл ч байж мэдэх юм. Гайхах, харамсах юу байна? Бидний нэвтэрч хүрч чадахгүй, ойлгож таньж чадахгүй тийм нэг ертөнцийг тэр насаараа л дуулсан шүү дээ. Бидэнтэй зэрэгцэн амьдарч, бидний хөөрхийлөн шогшролдож буй өвгөн бичээчийн ертөнцөд одоо ганц нэг хүүхэд гахайн сүүлтэй төрж, бор баазхан ажилчдын дээгүүр шар эрвээхэйнүүд нисэлдэж, жаалхан охид тэнгэр лүү нисч, зөнөсөн өвгөд үхлээс буцан ирж, шороо алт болон хувирч.., эзгүйрсэн тосгонд хүмүүс зуу зуун жилээр ганцаардаж суугаа.