СҮҮЛД НЭМЭГДСЭН НОМ

  • 21754655_1686510688045892_473017722_o
  • 1--H2x8VUC1siDAd7Gg445lA
  • 21389124_1516516901746042_1352736237_o
  • 004(4)
  • nom zurag
  • tejeever-cover

18449379_10154547318438372_7914987169951663402_o

Бараан егөөдөл нэвчсэн философийн роман: ТЭВЧИХИЙН АРГАГҮЙ ХӨНГӨН ОРШИХУЙ

Орчин цагийн дэлхийн утга зохиолын нэн содон төлөөлөгч Милан Кундерагийн “Тэвчихийн аргагүй хөнгөн оршихуй” романы талаар “Гоодаль” сэтгүүлийн номын тоймч Филип Нобелийн бичсэн нийтлэлийг хүргэж байна. Өөртөө тогтоосон идеал, зарчмын дагуу амьдрах, эсвээс аливаа ёс суртахуун, идеалын хүлээснээс ангид байх, чухам аль нь бидэнд илүү хялбар бол? Монгол хэлнээ анх удаа орчуулагдан гарч буй дэлхийд зартай […]


franz-kafka-header

КАФКАГИЙН ЦЭЭРЛҮҮЛЭГЧ ЦАГ ХУГАЦАА

Эдгар Погийн өгүүллэгүүд уншигчдыг шаналалд автуулдаг бол Франц Кафкагийн өгүүллэгүүд асар их дарамтанд оруулдаг. Гэвч аль алиныг нь уншсаны дараа би өөрийн эрхгүй амьдралын утга учиргүйн талаар бодож, утгатай болгох хүч чадал хүмүүст угаас байдаггүй, тийм чадварыг бурхан бидэнд бэлэглээгүй бөгөөд хүн төрөлхтөн айдсаа ялан дийлж чаддаггүй дорой амьтас мэтээр санадаг. Гагцхүү түүнд байгаа зүйл […]


scan0001

НЭВТЭРГҮҮН БИЧВЭР

Х.Чойдогжамц(СУИС)  “Би хэзээ ч бичиж буй зүйлсээ ойлгомжгүй байлгахын тулд ойлгомжгүй болгох гэсэн хүсэлд хөтлөгдөж байгаагүй билээ”[1] (Ж.Деррида) “…Өнөөдөр “Монголын нууц товчоон”-ыг уншихад нууцлаг хууч, түүхэн домог, шидэт дүрслэлээрээ европын шив шинэхэн роман уншсанаас илүү гайхшрал төрүүлэн бишрүүлэхээр байгааг төвөггүй олж харна. Энэ бол монголчуудын үүсгэн бүтээж цогцлуулсан түүхэн уран зохиолын дотоод нууцлаг шинжтэй холбоотой […]


nabokov cover1

Владимир Набоковын “Хувирал” туужийн тухай лекцээс*

…“Хувирал” туужийн тухай ярихаас урьтаж би хоёр зүйлийг огт хүлээн зөвшөөрдөггүйгээ тэмдэглэмээр байна. Кафкагийн бичвэрүүдийг уран зохиол бус ариун сургаалийн үүднээс ойлгож тайлах нь зохистой гэх Макс Бродын үзлийг би бүрэн үгүйсгэдэг. Кафка юуны өмнө уран бүтээлч байсан, бүхий л уран бүтээлчдэд гэгээнтэн маягийн зан суртахуун байдгийг үгүйсгэх аргагүй (үүнийг би тун тодорхой мэдэрдэг), гэсэн […]


11830288_834961976589114_1156335201_n

НЭРГҮЙ, НАМХАН, НОМХОН ТОЛГОДЫН ТУХАЙ

“Загсаасан өрөм шиг шаргал талын дундах олон жижиг намжаа толгод тулаад үзэхээр өөр өөрийн өнгө аястай, өөр өөрийн нууц увидастай байдаг. Толгод бол уруугаа ургасан уул, эрдэнэ нуугаад босгосон шав юм. Хүний чанарыг ханилан байж танихын адил толгодын араншинг явж үзэж гэмээнэ мэднэ. Хонхор бүхэн энд тэнгэрийн толгод болохоор орой бэл гэж ярихад бэрх…” /Ж.Лхагва […]


11830288_834961976589114_1156335201_n

САЛХИН ДУНДАХ ЗУЛ

Галаа багшийн “Зул” байна уу? Уншсан уу? гэж оюутнууд биенээсээ их сураглана. “Урлахуйн галыг бадраагч, эндүүрлийн гэмийг ариусгагч зул” хэмээх утга төгөлдөр нэртэй номыг уран зохиол, тэр дундаа шүүмж, судлалынхан андахгүй л дээ. Харин энэ удаад монголын их уран зохиолын шүүмж, судлалын салхин дунд “зуурдхан бадамласан” нэгэн шүүмжлэгчийн зул  шиг(ганц) номын тухай ярих гэсэн юм […]


images (1)

ШУВУУ ШИГ АМЬДРАХ ХҮМҮҮНИЙ НҮД ТУНГАЛАГ

(“Үл таних зочин”-д бичсэн тэмдэглэл) “Үл таних”-аас бүхэн үүдсэн шиг санагдана. Өдөр бүр хичнээн үл таних харцтай нүүр тулгарч, мартаж, хичнээн үл таних нүд энэ орчлонд ирж, буцаж, өдөр бүр би өөрөө хичнээн нүднээ үл таних байдгаа бодож үзлээ. Хааяа бүх хүмүүс, бүр элгэн дотныхүн ч “үл таних нэгэн” шиг санагдах, гансармал бор өдөр ертөнцөд […]


10933283_782235455179877_701101221_n

ГЭГЭЭ ЗУУЖ НИССЭН ХАВРЫН ШУВУУ

(“Ус шиг цэнхэр”-т бичсэн хөрөг)   Өнөөдөр монголын уран зохиолын баримжаа (хүүрнэл, яруу найраг ялгаагүй) номын дэлгүүрт бүтээл нь сайн борлуулалттай, шинэ үеийн төлөөлөлд өөрсдийгөө тооцсон хэдэн залуусын жишгээр тогтож байна.Манай уран зохиол хамгийн уйтгартай үедээ явж байна хэмээн шүүмжлэгч Хасбаатар гуайн нэгэн цагт хэлсэн шиг энэ голдирол дагасан уйтгарт байдал удахгүй арилж, шүүмж судлал […]


527-1370777383galsan

Зарлаагүй дайны төгсгөл буюу командлагчийн ‘урвалт’

Өнгөрсөн өдрүүдэд номын сангаасаа нэгэн бүтээлийг шүүрэн  аваад, постпанк шүлгүүдэд нь шимтэн, цас бороог ч үл анзааран суухын зуур монголын яруу найргийн чиг хандлага, шинэчлэлийн тухайд нэгэн адгуу бодол төрснийг хуваалцахыг хүслээ. Нэгэнтээ би номны өмнөтгөл бичээгүйгээс хойш шүлгээс нь ишилж, санаагаа тулгахыг урьтал болгосонгүй. Тэрхүү номын төгсгөлд: Модернист фронт командлагч (хамгийн чухал нь) (С.Энхбаяр), […]