СҮҮЛД НЭМЭГДСЭН НОМ

  • 21754655_1686510688045892_473017722_o
  • 1--H2x8VUC1siDAd7Gg445lA
  • 21389124_1516516901746042_1352736237_o
  • 004(4)
  • nom zurag
  • tejeever-cover

kinopoisk.ru

А.ТАРКОВСКИЙ: ИТГЭЛ ҮНЭМШИЛ БОЛ АВРАЛЫН ЦОР ГАНЦ БУРХАН

Шарль-Анри де Брант: -Таны бүтээлүүдэд, ялангуяа “Амин тахилга”-д Христийн шашны ойлголтууд (жишээлбэл Александр “Эцгийн залбирал”-ыг уншдаг хэсэг),  хавьгүй эртний, олон бурхант шашинтай (“сайн санаат шулам” Мариягийн дүрээр илэрнэ) сүлэлдэн байдаг гэж хүмүүс ярихыг цөөнгүй сонссон л доо. Үүнээс болоод үл ойлголцол үүсдэгийг та ч мэдэж байгаа байх. Та ингэхэд Христийн шашинтан мөн үү?  Андрей Тарковский: […]


umbertoecosalmon

ЯРГАЙ ЗАГАСТАЙ ХЭРХЭН ХАМТ АЯЛАХ ВЭ?

2016.02.19. Өнөө цагийн суутнуудын нэг, Италийн зохиолч, утга зохиолын шүүмжлэгч, симиотикч Умберто Эко 84 насандаа орчлонгийн явдлаас холбоо таслалаа. Тэрбээр “Сарнайн нэр” (1980) романаараа олон улсын тавцанд нэрийг олж, “Фукогийн дүүжинт цаг” романаараа хүүрнэл зохиолд пост модернист бичлэгийн арга маягийг дархалж өгсөн онцгой туурвилч байлаа. Умберто Экогийн зохиолууд гагц уран зохиолын бүтээл бус утга зохиолын […]


beat-museum-san-francisco-main

ХУУЧИН МУЗЕЙД САНАА АЛДАЛТ…

 Утга зохиолын “Хүрээ ахан дүүс” бүлгэмийн гишүүн, зохиолч, орчуулагч Дашдоржийн Дашмөнхийг уншигчид маань андахгүй мэдэх билээ. Тэрээр Роберт Блохын ” Хэрэмний чихмэл” тууж /1998/, ” Үхлийн тууриуд” Японы сонгодог зохиолчдын өгүүллэгүүдийн түүвэр /2003/, “Харь гаригийн өгүүлллэгүүд” англи америкийн уран сэтгэмжийн өгүүллэгийн түүвэр /2011/, Р.Л.Стивэнсон “Доктор Жэкил болон ноён Хайдын хачин цадиг” /2014/, “Аравдугаар сарын наадаан” англи […]


large

Зохиолч өөрөө зохиолынхоо баатар байдаг уу?

* * Уншигчиддаа Д.Ганга хэмээх энэ эрхэм хүнийг танилцуулж буйдаа баяртай байна. Блог уншигчид түүнийг http://ganga-cz.blogspot.com/ блогоор нь андахгүй сайн мэднэ. Түүний блогоос та өөр олон сайхан номын тэмдэглэлийг нь унших боломжтой. Монголын бичиг соёлын нэртэй гэр бүлд төрж, Орост дээд боловсрол эзэмшиж, эдүгээ Чех улсад гэр бүлийн хамт аж төрдөг. * Зохиолчид биеэр туулсан амьдралаа зохиол […]


11774765_773275049457333_270143121_n

УЙ ШАНАЛАНГИЙН ЖИНХЭНЭ ЗУРААЧ

“-ТА ЯАГААД ХАР ХУВЦАС ӨМСДӨГ ВЭ?” Оросын сонгодог зохиолч Антон Павлович Чеховын өнөө хэр дэлхийн хамгийн нэр хүндтэй театруудын урын санг чимсээр байгаа “Цахлай” жүжиг ингэж эхэлдэг. Их зохиолч, шүүмжлэгч Владимир Набоков “Хүний зовлон шаналлыг олж харахдаа Чехов шиг жинхэнэ зураач байна гэдэг нэг хэрэг, Горький маягийн ёс зүйч байх ч тэс өөр хэрэг ээ” […]