СҮҮЛД НЭМЭГДСЭН НОМ

  • tejeever-cover
  • 14355025_1162811323788953_1380606795461081159_n
  • DIRECTORS COVER
  • scan0001
  • 13249417_1054377467965673_1286423516_n
  • 51-Lr1056oL._SY344_BO1,204,203,200_

a7d9b42e17d88e142f3690c0238b3de2

Ясүнари Кавабата “Шүхэр” зурвас өгүүллэг

Хаврын бороо юмсыг ундаалахад даанч хангалтгүй юм. Энэ бороо манан мэт хөнгөн агаад арьс чийглэх төдий шивэрч байлаа. Охин гадагш гарахдаа хөвгүүний шүхрийг хараад “Өө бороо юу?” хэмээн уулга алдав. Хөвгүүн дэлгүүрийн хажуугаар өнгөрөхдөө шүхрээ дэлгэсэн нь борооноос халхлах гэсэн бус ичингүйрч нуугдах гэсэндээ аж. Тэрээр шүхрээ охин уруу чимээгүйхэн ойртуулан барив. Охины ганц мөр […]


Murakami

ХАРҮКИ МҮРАКАМИ “ОГИУДАС 1979″ ӨГҮҮЛЛЭГ

Олон жил өдөр алгасалгүй уйгагүй тэмдэглэл хөтөлдөг ховорхон чадварынхаа ачаар мань эр бөөлжиж эхэлсэн өдрөө яг таг тэмдэглэж, бөөлжихөө больсон өдрөө ч алдалгүй тогтоожээ. 1979 оны 6 сарын 4-ны (цэлмэг) өдөр бөөлжиж эхлээд 1979 оны 7 сарын 14-ны (бүрхэг) өдөр гэнэт больсон аж. Нэг өгүүллэгийн маань зурган дээр ажилласнаас хойш бид танилууд болсон түүхтэй. Мань […]


hosoe_barakei_32

МАНЦУЙ

Юкио Мишима Орчуулсан Б.Баясгалан Ёошикогийн нөхөр үргэлж завгүй. Бүр орой болсон хойно ч хурдхан шиг яваад ирэх уулзалт түүнд заавал гарах бөгөөд эхнэрээ гэр лүү нь таксигаар хариулчихаад өөрөө алга болж өгнө. Тэгээд ч царай зүс сайтай жүжигчин эртэй гэрлэхдээ эм хүн үүнээс өөр юунд найдсан байх вэ? Нөхөр нь түүнтэй хамт үдэш бүрийг өнгөрөөж […]


MD8. Madrid, 03/03/08.- El escritor argentino César Aira, uno de los más originales de la narrativa latinoamericana, posa con motivo de la entrevista con Efe en la que habló de su nueva novela, "Las aventuras de Barbaverde", una obra impregnada de humor, ironía, ternura e inquietud. EFE/Acero

ПИКАССО

ЦЕЗАРЬ АЙРА /өгүүллэг/ Би гэдэг хүн музей үзэж явахдаа ганц лонх “Шидэт Сүү” авч уулаа. Тэгтэл дотроос нь нэг бирд гарч ирээд “Та Пикассотой болмоор байна уу, эсвэл Пикассо болмоор байна уу?” гэж асуух нь тэр. Чухам үүнээс л энэ жигтэй хэрэг үүдсэн юм. Уг нь тэр бирд асуугаад буй зүйлээ өөрөө хоёуланг нь биелүүлчихэж […]


Hunger Artist cover

Франц Кафка “Мацаг баригч” өгүүллэгийн хэсгээс*

Сүүлийн арван жилд хүмүүс мэргэжлийн мацаг барихуйн ухааныг ойшоон сонирхох нь илтэд буурчээ. Дээхэн үед бол тийм гайхалтай үзүүлбэрийг зохион байгуулж, хөлс мөнгийг нь гомдоохгүй төлдөг газар олон байлаа. Өдгөө харин байдал онхи ондоо болжээ. Урьд цагт хот даяараа мацаг баригчийн тухай ам хуурайгүй чалчиж, мацаглах өдөр хоногууд нь уртсан олшрохын хэрээр үзэгчдийн шагшран сониучирхах […]


umbertoecosalmon

ЯРГАЙ ЗАГАСТАЙ ХЭРХЭН ХАМТ АЯЛАХ ВЭ?

2016.02.19. Өнөө цагийн суутнуудын нэг, Италийн зохиолч, утга зохиолын шүүмжлэгч, симиотикч Умберто Эко 84 насандаа орчлонгийн явдлаас холбоо таслалаа. Тэрбээр “Сарнайн нэр” (1980) романаараа олон улсын тавцанд нэрийг олж, “Фукогийн дүүжинт цаг” романаараа хүүрнэл зохиолд пост модернист бичлэгийн арга маягийг дархалж өгсөн онцгой туурвилч байлаа. Умберто Экогийн зохиолууд гагц уран зохиолын бүтээл бус утга зохиолын […]


0-CWhipeWehRLfZfTw

ХАТАМЖЛАН САХИХ ХАЙР ХҮСЛИЙН ДУУ

Одоогоос зургаа, долоон жилийн өмнө юмсан уу даа. Яруу найрагч, орчуулагч Батжаргалын Одгэрэл ах маань нэг өдөр утасдаж байна. Тэр үед ах Ганданд шавилж суудаг байлаа. Бидний хэдэн шүлэгч залууст Одгэрэл ахыг зорьж очоод хурлыг нь тарахыг хүлээнгээ дацангийнх нь довжоон дээр элдвийг чалчиж, мар мар инээлдэн суух нь бараг хэвшил болоод байсан юм. Ахыг […]


12087427_10153622865689512_1921636167_n

“Хайр бол алдаа”

Цахим хуудсанд маань бас нэгэн залуу орчуулагч бүтээлээ ирүүлжээ. Түүнийг Даваасүрэнгийн Золбоо гэдэг. Америкийн нэр зохиолч, хошин жүжигчин Макс Шулманы нэгэн сонирхолтой өгүүллэгийг орчуулж ирүүлэхдээ тэрээр “Анх 2011 онд энэ өгүүллэгийг уншаад хүн бүрт түгээхийг маш их хүсэж билээ. Гэхдээ орчуулсныхаа дараа үүнийгээ яг л хүүхэд мэт санаж, хүн бүрээс харамлаж, нуусаар бараг жил болжээ. […]


11944675_868922073191575_1986075591_n

УРАА! УРАА!

. . Бидэнд нэгэн залуухан орчуулагч өөрийн орчуулсан өгүүллэгээ илгээлээ. О.Намуун Монгол Улсын Их Сургуулийг Олон Улсын Сэтгүүлч мэргэжлээр төгсчээ. Кино урлаг, амьд хөгжимд дуртай, зав чөлөөгөөрөө уран зохиолын орчуулга хийх сонирхолтой гэнэ. Орчуулгыг нь уншихад их эвлэг, мэдрэмжтэй юм. Сайн орчуулагч болж Монгол уншигчдынхаа нүд сэтгэлийг баясгасан олон сайхан бүтээл орчуулна гэдэгт нь итгэлтэй […]


10 dahi

Нацүмэ Соосэки “Зүүдний арван шөнө” \10 дахь шөнө\ өгүүллэг

“Зүүдний арван шөнө” зохиол бол японы үргэлжилсэн үгийн мастер Нацүмэ Соосэкийн арван ондоо зүүдний хэлхээс бүхий цуврал өгүүллэгүүд юм. Зуугаад жилийн өмнө бичигдсэн их зохиолчийн нэн сонирхолтой өгүүллэг-зүүдний зураглалийг орчуулагч О.Жаргалсайханы япон эхээс монгол хэл рүү хөрвүүлснээр цувралаар хүргэж байгаа билээ. Ингээд Зүүдний АРАВ дахь шөнө буюу СҮҮЛЧИЙН шөнийг хүргэж байна. Шёотаро хүүхний гарт орсноосоо […]


9 dehi shunu

Нацүмэ Соосэки “Зүүдний арван шөнө” \9 дэх шөнө\ өгүүллэг

Ийнхүү тоймгүй олон шөнө эх сэтгэлээ чилээн үгтээж, шөнө цурам хийлгүй санаагаа зовоож байсан эр нөхөр нь аль дээр золбин самүрайн ёсоор алагдсан байжээ.
Ийм өр зурсан яриаг зүүдэн дундаа би эхээсээ сонссон билээ.


8 dahi shunu

Нацүмэ Соосэки “Зүүдний арван шөнө” \8 дахь шөнө\ өгүүллэг

“Зүүдний арван шөнө” зохиол бол японы үргэлжилсэн үгийн мастер Нацүмэ Соосэкийн арван ондоо зүүдний хэлхээс бүхий цуврал өгүүллэгүүд юм. Зуугаад жилийн өмнө бичигдсэн их зохиолчийн нэн сонирхолтой өгүүллэг-зүүдний зураглалийг орчуулагч О.Жаргалсайханы япон эхээс монгол хэл рүү хөрвүүлснээр цувралаар хүргэж байгаа билээ. Ингээд Зүүдний НАЙМ дахь шөнийг хүргэж байна. НАЙМ ДАХЬ ШӨНӨ Үсчний газрын босгыг давангуут […]


7 dahi shunu

Нацүмэ Соосэки “Зүүдний арван шөнө” \7 дахь шөнө\ өгүүллэг

Би хэчнээн бахардлаа ч хүлцлээ ч далай руу шунган орохоос өөр аргагүй. Гагц машид өндөр хийгдсэн онгоц болохоор бие минь онгоцноос холдсон ч хөл минь усанд хүртлээ зай байнаа. Зуураад авах юм байхгүй болохоор ягуу ягуу усанд ойртож байна.


6 dahi shunu

Нацүмэ Соосэки “Зүүдний арван шөнө” \6 дахь шөнө\ өгүүллэг

Хөмсөг хамарыг цүүцдээд хийж байгаа юм биш ээ. Яг ийм хамар хөмсөг модон дотор шигдээстэй байсныг цүүц балтны хүчээр ухаад гаргаж байгаа юм. Газраас чулууг ухаж гаргаж байгаатай эгээ л нэг


5 dahi shunu

Нацүмэ Соосэки “Зүүдний арван шөнө” \5 дахь шөнө\ өгүүллэг

Кү-ка-ри-кү хэмээн тахиа хоёронтоо донгодлоо. Бүсгүй уулга алдан тас атгасан цулбуураа нэгэнтээ сулрууллаа. Морины хоёр өвдөг хугарчээ. Гэсэн хэдий ч унасан эзэнтэйгээ хоёул чанх урагш мацна. Хадны доор гүнзгий ангал байлаа. Туурайн ором хад чулуун дээр үлдсэн хэвээр. Харин тахиа дуурайж донгодсон нь зэтгэр байж.