СҮҮЛД НЭМЭГДСЭН НОМ

  • tejeever-cover
  • 14355025_1162811323788953_1380606795461081159_n
  • DIRECTORS COVER
  • scan0001
  • 13249417_1054377467965673_1286423516_n
  • 51-Lr1056oL._SY344_BO1,204,203,200_

IMG_1303 (1)

БИ НОМЫН САНТАЙГАА- Монгол хэл, уран зохиолын багш, судлаач Г.Баттогтох

“Тагтаа Паблишинг”-аас ном унших хэв маягийг түгээх, номын соёлыг дэлгэрүүлэх, номын хорхойтнуудыг танилцуулах, “ном”-ын тухай яриа өрнүүлэх зорилгоор “Би номын сантайгаа” буланг хөтлөн явуулдаг билээ. Өмнөх зочин зохиолч, утга зохиол судлаач П.Батхуягийн урилгаар энэ удаад бид Монгол хэл, уран зохиолын багшг, судлаач Ганбатын Баттогтохыг өөрийн номын сангаа уншигчдад маань танилцуулж, номын тухай дэлгэр хууч хүүрнээчээ […]


IMG_2438

БИ НОМЫН САНТАЙГАА: Зохиолч, утга зохиол судлаач П.Батхуяг

Энэ удаагийн “Би номын сантайгаа” буланд зохиолч, Утга зохиол судлаач П.Батхуяг зочноор оролцлоо. -Та номын сандаа хэдэн номтой вэ? Яг нарийн тоолж байсангүй. Барагцаагаар бодвол 5000 орчим болох болов уу. -Ямар төрлийн номыг голчлон уншдаг вэ?   Номын сангийн минь 90 гаруй хувь нь уран зохиолын ном. Тэр дундаа гадаадын уран зохиолын орчуулга, орос хэл дээрх […]


1450957_788695124516848_970803969200506762_n

Д.ДАШМӨНХ: “Уран зохиолыг би талх шиг хэрэглэдэг”

Тэрээр “Би уран зохиолыг талх шиг хэрэглэдэг” гэлээ. Энэ үгийнх нь жинхэнэ утгыг магадлахын тулд нөхөр Д.Дашмөнхийн талхны хэрэглээг мэдэх хэрэгтэй болно. Картын барааны үед залуу нас нь өнгөрсөн хүний хувьд талхыг хар цайнд норгож идэх, элсэн чихэр асгаад тогшиж идэх, масло, жимсний чанамал түрхэж идэх, хуурайгаар нь “нулих” гээд есөн бусаар болгоох зуршилтай, энэ […]


1599901_592325944228811_261164459157411713_o

ЭРХЭМ ОЮУН

Орчуулагч О.Жаргалсайхантай ярилцаж суухад түүний хэл, соёлын өргөн мэдлэг өөрийн эрхгүй анхаарал татаж, ялангуяа тэрхүү баялаг мэдлэг богино хугацааны огцом мэрийлт бус, цаг хугацааны явцад алгуурхан бүрэлдэн тогтсон тэнүүн, албадмал бус мөн чанартай нь давхар мэдрэгдэнэ. Оюун санааных нь энэхүү “эрхэмсэг” дүр төрх түүний аяг байдал, үг ярианд нэвчин шингэснийг ч мөн төдөлгүй анзаарсан юм. Тэрбээр утга зохиолын хийгээд утга зохиолын бус 10 орчим номыг монгол хэлнээ хөрвүүлжээ. Жаргалсайханы орчуулсан Самуэл Смайлсын “Өөртөө туслах ухаан”, Юкичи Фүкүзавагийн “Эрдмийг эрхэмлэх ухаан” номууд 2000 оны эхээр хэвлэгдсэн даруйдаа хувь хүний хөгжилд нэмэр болох цэгцтэй баримтлал, үзэл санаа, зарчмаар ангаж байсан залуусын оюун санааны цангааг нэг сайн тайлж, халуун талархлыг нь хүлээсэн билээ. Тэрбээр монгол үндэстэнд халуун сэтгэлээс ханддаг Шиба Рёотаро хэмээх эрхэм зохиолчийг бидэнд анх таниулсан гавьяатай. Дэлхийн утга зохиолын сан хөмрөгт “анхны роман” хэмээн тэмдэглэгдсэн японы утга зохиолын хосгүй өв “Гэнжийн туульс”-ийг монгол уншигчдад хүргэх анхны шанг ч энэ эмэгтэй л татсан. Орчин цагийн дэлхийн утга зохиолын нэн тод од, японы зохиолч Харүки Мүракамигийн алдарт роман “1Q84”-ийг монгол уншигчид шимтэн унших болсон нь чухамдаа энэ л хүний хөдөлмөрийн үр шим. Хэдий тийм ч олон нийтэд өөрийгөө зарлан тунхаглаад байх дургүй, монголын энэ цагийн оюун санааны үйлсэд уйгагүй бөгөөд чимээгүйхэн зүтгэж яваа нэгэн билээ. Ийм нэг эрхэм оюун, энгүүн оршихуйг уншигчдадаа нээж, уудлан ярилцсанаа хүргэе.


murakami, haruki

Харуки Мураками: Миний ажил хорвоо ертөнцийг, хүмүүсийг ажиглах, тэрнээс шүүх биш.

-Зохиолын дүрүүд тань өдөр бүр уулздаг бодит хүмүүсээс хэр өөр вэ. Тэднийг яаж сонгож, дүрслэн ургуулдаг юм бэ?
-Би ярьдаг биш, сонсдог хүн. Хүмүүсийн түүхийг сонсохдоо үлгэр яриулж буй мэт тааламжтай байдаг. Хэн байх нь надад чухал биш, тэд юу мэдэрч байна, түүх хаашаа эргэж байгаад анхаарлаа хандуулна. Би зохиолын дүрүүдээ бодит хүмүүсээс сонгодог. Харин зохиол дээр баатрууд маань бодитоос ч бодит санаддаг юм. Учир нь зохиол бичих бүтэн жилийн турш тэд миний дотор амьдарцгаасан болохоор тэр.


tumblr_m51ft6IMzB1qzn0deo1_1280

Урлахуйг ардчилахуй = Ардчилахуйг бардчилахуй = Бардчилахуйг урлахуй

Дэлхийн II дайны дараа Америкийн нийгэмд гарч ирсэн, хиппи маягийн амьдралын философи, үзэл баримтлалтай шүлэгчид, уран бүтээлчдийн нэгдэлийг бид Бит үе, Бит хөтөлгөөнийхөн гэдэг нэрээр андахгүй. Урлаг хийгээд жинхэнэ амьдралын хоорон дахь ялгаа заагийг арилгахыг гол зорилгоо болгосон тэдгээр залуусын шүлэг зохиолд хар яриа, хараал ерөөл, элдэв гудамжны ч гэмээр үг хэллэггүүд ямар ч хаалт […]


B1 E.Khartsaga

Алга ташилт биш бодлогошронгуй…

СГЗ Гун-Аажавын Аюурзана 2013 оны намар “Бясалгал” нэрт яруу найргийн түүвэр хэвлүүлсэн билээ. Харин ном гарсаны дараахан сэтгүүлч Жамъян-Очирын Тэгшжаргал түүнтэй дорх ярилцлагыг өрнүүлжээ. Уран зохиолын уншигчдын багагүй догдлуулж бас гонсойлгосон эл ярилцлагыг таньд хүргэж байна. Уншигчид юунд гонсойсон юм бэ, гэж үү? Хариулт нь яг энэ зураасны дороос хөвөрнө…   “Алга ташилт биш бодлогошронгуй Бодлогошронгуйн […]


11391767_480510848781401_9017418310600052678_n

Ирээдүйд уншигдах эсэхтээ яагаад би санаа зовох ёстой гэж?

Би бичиж туурвих орон зайгаа гэр орон, унтлагын өрөөнөөсөө тусдаа байлгах юм шүү гэж дандаа боддог байлаа. Гэр бүлийн ёс жаяг, нарийн ширийн зүйлс зарим талаар уран сэтгэмжийг маань эвдээд байдаг. Тэд миний дотрох буг чөтгөрийг хөнөөчихдөг юм. Гэр бүлийн амьдрал санаа сэтгэлийг минь шал өөр ертөнц рүү чангаах нь их. Гэтэл уран сэтгэмж маань тэр бүхнийг удирдаж, арилгаж байх учиртай. Тийм болохоор би гэрээсээ зайдуухан ажлын өрөөтэй болоод нилээд хэдэн жил болж байна. Дүүрэн номон дундаас бичгийн ширээ минь цухуйсан тийм л өрөө. Тэндээ өдөр бүр дунджаар арван цаг суудаг даа.


susan-sontag-500

Уншигчдын тухай бодож зүрхэлдэггүй

Сюсан Сонтаг бол Америкийн төдийгүй англи хэлт утга зохиолын ертөнцөд гарсан  бүхэл бүтэн үзэгдэл билээ.Түүн шиг далайцтай туурвилч их ховор.Богино өгүүллэг, эсээ, аян замын тэмдэглэл, роман, жүжиг, кино, шүүмж гээд туурвиагүй төрөл нэн ховор эл эмэгтэйн хүчирхэг оюуныг сөрж зогсоод үгээ хэлж чадсан уран бүтээлч тухайн цаг үедээ л бараг байгаагүй гэнэ.Шүүмжүүдээс нь гэрэл зургийн […]


a_voznesensky_00

Босуул

     1963 онд Никита Хрущев тэр үеийн Оросын нэрт яруу найрагч Андрей Вознесенскийг ордондоо дуудаж ирүүлээд “Манай шинэ Пастернакийг хараач ээ! Маргааш гэхэд гадаад паспортыг чинь бэлэн болгочихвол авах уу? Явж үз дээ хүү минь. Энэ орноос тонилж үз. Муусайн нохостой нийлээд хаа хүрдэг санж уу, өөрөө мэд,” хэмээн түүнийг Оросоос хөөн зайлуулах хүсэлтэй байгаагаа […]


Doris Lessing

Дорис Лессин “Хөгшрөх тусмаа би аливаад улам бага итгэх болсон”

Ямар ч зохиолч бусдын нөлөөнд ордог. Зохиолч хүн сайн зохиол уншиж байж үнэлэмж нь төлөвшдөг. Надад бүгд л нөлөөлсөн. Заримдаа бусдын зохиол бүтээл дотроос өөрийнхөө гялбааг олж харах нь бий. Тэгээд юу гэж? Би утга зохиолд бүх сэтгэлээрээ дурласан хүн. Утга зохиол бол хүссэнээр хүртэж болох таашаал, хүнийг хөөргөж, догдлоодог шидтэй зүйл. Би унших дуртай, унших тусам онцгой адал явдалтай учирдаг. Роман гэдэг урьдчилан таашгүй хаашаа ч эргэж болохоор зүйл. Шинэ зохиолч эгээ л шинэ хоттой адил хүнийг хаашаа хөтөлж юу үзүүлэхийг таахын аргагүй.


Gabriel-Garcia-Marquez

Ганцаардалын зуун жил

Саяхнаас “Нобелийн шагналт зохиолч Габриел Гарсиа Маркез ухаан солиорчээ,” гэх мэдээлэл дэлхийн бүх мэдээллийн хэрэгсэлээр цацагдаж, харамсаж гашуудсан сая сая уншигчид нь “Амьдралаа бичиж, бичсэнээрээ амьдарч дээ,” хэмээн халаглацгаасан. Гэвч түүнийг өвдөж зөнөж дээ гэж харж буй нь бидний “эрүүлчүүдийн” зөнөгрөл ч байж мэдэх юм. Гайхах, харамсах юу байна? Бидний нэвтэрч хүрч чадахгүй, ойлгож таньж чадахгүй тийм нэг ертөнцийг тэр насаараа л дуулсан шүү дээ. Бидэнтэй зэрэгцэн амьдарч, бидний хөөрхийлөн шогшролдож буй өвгөн бичээчийн ертөнцөд одоо ганц нэг хүүхэд гахайн сүүлтэй төрж, бор баазхан ажилчдын дээгүүр шар эрвээхэйнүүд нисэлдэж, жаалхан охид тэнгэр лүү нисч, зөнөсөн өвгөд үхлээс буцан ирж, шороо алт болон хувирч.., эзгүйрсэн тосгонд хүмүүс зуу зуун жилээр ганцаардаж суугаа.


Alice-Munro-001

БАНЗАЛТАЙ ЧЕХОВ

Уран зохиол сонирхогчдын дунд ихээхэн танил, эсвэл бүр ор тас танигдаагүй ч байж мэдэх Элис Энн Мүнро хэмээх нууцлаг хатагтай 2013 онд утга зохиолын салбарт Нобелийн шагнал хүртлээ. “Орчин цагийн өгүүллэгийн их мастер,” гэж түүний Нобелийн шагналын тодорхойлолтонд бичсэн байв. Угаас өгүүллэгээс өөр уран зохиолын нэр төрлөөр төдийлөн хөөцөлдөөгүй түүнийг энэ цагийн шүүмжлэгчид “Англи хэлт уран зохиолын Чехов,” гэж тодотгох нь бий.