СҮҮЛД НЭМЭГДСЭН НОМ

  • tejeever-cover
  • 14355025_1162811323788953_1380606795461081159_n
  • DIRECTORS COVER
  • scan0001
  • 13249417_1054377467965673_1286423516_n
  • 51-Lr1056oL._SY344_BO1,204,203,200_

  • Нүүр
a7d9b42e17d88e142f3690c0238b3de2

Ясүнари Кавабата “Шүхэр” зурвас өгүүллэг

Хаврын бороо юмсыг ундаалахад даанч хангалтгүй юм. Энэ бороо манан мэт хөнгөн агаад арьс чийглэх төдий шивэрч байлаа. Охин гадагш гарахдаа хөвгүүний шүхрийг хараад “Өө бороо юу?” хэмээн уулга алдав. Хөвгүүн дэлгүүрийн хажуугаар өнгөрөхдөө шүхрээ дэлгэсэн нь борооноос халхлах гэсэн бус ичингүйрч нуугдах гэсэндээ аж. Тэрээр шүхрээ охин уруу чимээгүйхэн ойртуулан барив. Охины ганц мөр […]


francis-h.-c.-crick-nobel-prize-medal-1

ОЛОН УЛСЫН УТГА ЗОХИОЛЫН ШАГНАЛУУД

Энэ удаагийн “Зугаатай уншлага” буландаа  утга зохиолын олон улсын нэр хүндтэй шагналуудыг танилцуулж байна. Эдгээр шагналууд аль ч орны бүтээлийг хүлээн авдаг ба онцлогоосоо хамаарч авьяастай хэдий ч номоо гаргаж чадахгүй байгаа залуу зохиолчдыг дэмжих шагнал байхад зарим нь тухайн бүтээл хийгээд зохиогчийн гоо зүй, ертөнцийг үзэх үзэл, зарим нь зохиолчийн эрх чөлөөг эрхэмлэсэн шагналууд […]


burtgel 3

“ТАГТАА ПАБЛИШИНГ”-ААС ЗАРЛАЖ БУЙ ЯРУУ НАЙРАГ, ӨГҮҮЛЛЭГ, ОРЧУУЛГЫН УРАЛДААНЫ УДИРДАМЖ

Тагтаа Хэвлэлийн Газар дэлхий даяар жил бүрийн Дөрөвдүгээр сарын 23-нд  уламжлал болгон тэмдэглэдэг Дэлхийн Номын Өдрийг тохиолдуулан “Тагтаа-Уран зохиолын өдөрлөг” зохион байгуулах гэж байна. Тус өдөрлөгийг угтан бид залуу уран бүтээлчдээ дэмжих, тэдний бүтээлийг олонд сурталчлан таниулах үүднээс яруу найраг, өгүүллэг, орчуулгын уралдааныг тус тус зарлаж байна. Уралдааны эхний шатанд шалгарсан бүтээлүүдийг бид өөрсдийн болон […]


DBR_5104

ЧУЛУУ УЙЛУУЛСАН ХҮН: Д.НОРОВ “ТЭЖЭЭВЭР” НОМЫН ТУХАЙ

“Тэжээвэр” тэргүүт шилмэл бүтээлийн чуулган номын шүүмж Хэдэн жилийн өмнө хуучин номын худалдаанаас мөнгөний хариултад түүний “Алтан богдын шил” романыг авснаас яриагаа эхлүүлж болох юм. XIX зууны сүүл үеийн Барууны нүсэр романчдын шүүмжлэлт реализмын туг далбаа болсон зохиолоор “амь зогоож” явсан оюутан тэрхүү нимгэн, жижиг номыг Д.Норов гэсэн нэрнээс нь болоод 1000 төгрөгийн хариултад авсан […]


IMG_1303 (1)

БИ НОМЫН САНТАЙГАА- Монгол хэл, уран зохиолын багш, судлаач Г.Баттогтох

“Тагтаа Паблишинг”-аас ном унших хэв маягийг түгээх, номын соёлыг дэлгэрүүлэх, номын хорхойтнуудыг танилцуулах, “ном”-ын тухай яриа өрнүүлэх зорилгоор “Би номын сантайгаа” буланг хөтлөн явуулдаг билээ. Өмнөх зочин зохиолч, утга зохиол судлаач П.Батхуягийн урилгаар энэ удаад бид Монгол хэл, уран зохиолын багшг, судлаач Ганбатын Баттогтохыг өөрийн номын сангаа уншигчдад маань танилцуулж, номын тухай дэлгэр хууч хүүрнээчээ […]


IMG_2438

БИ НОМЫН САНТАЙГАА: Зохиолч, утга зохиол судлаач П.Батхуяг

Энэ удаагийн “Би номын сантайгаа” буланд зохиолч, Утга зохиол судлаач П.Батхуяг зочноор оролцлоо. -Та номын сандаа хэдэн номтой вэ? Яг нарийн тоолж байсангүй. Барагцаагаар бодвол 5000 орчим болох болов уу. -Ямар төрлийн номыг голчлон уншдаг вэ?   Номын сангийн минь 90 гаруй хувь нь уран зохиолын ном. Тэр дундаа гадаадын уран зохиолын орчуулга, орос хэл дээрх […]


Murakami

ХАРҮКИ МҮРАКАМИ “ОГИУДАС 1979″ ӨГҮҮЛЛЭГ

Олон жил өдөр алгасалгүй уйгагүй тэмдэглэл хөтөлдөг ховорхон чадварынхаа ачаар мань эр бөөлжиж эхэлсэн өдрөө яг таг тэмдэглэж, бөөлжихөө больсон өдрөө ч алдалгүй тогтоожээ. 1979 оны 6 сарын 4-ны (цэлмэг) өдөр бөөлжиж эхлээд 1979 оны 7 сарын 14-ны (бүрхэг) өдөр гэнэт больсон аж. Нэг өгүүллэгийн маань зурган дээр ажилласнаас хойш бид танилууд болсон түүхтэй. Мань […]


14852999_857550144379238_6261240183440539310_o

ИХ ЗОХИОЛЧДЫН ХЭЛСЭН НОМ УНШИХААС АРГАГҮЙД ХҮРГЭХ ХҮЧИРХЭГ 15 ЭШ ҮГС

1 Ном уншсан мөчөөс миний амьдрал тэр чигтээ өөрчлөгдөж билээ. Орхан Памук   2 Номыг овоолж байгаад шатаачихаас ч долоон дор нvгэл бий. Уншихгvй байх нь тэр нvглүүдийн нэг нь. Йосиф Бродский 3 Номны сайн бидний уншиж буйд бус биднийг уншиж буйд л байдаг. Уйнстон Хью Оден 4 Зугаацах гэж, сургамж авах гэж, мундаг болох […]


tagtaa-publishing-%d0%b0%d0%b0%d1%81-2017-%d0%be%d0%bd%d0%b4-%d0%b3%d0%b0%d1%80%d0%b0%d1%85-%d0%bd%d0%be%d0%bc%d0%bd%d1%83%d1%83%d0%b4

2017 онд Тагтаа Паблишингаас гарах номнууд

2017 онд Тагтаа Паблишинг хэвлэлийн газраас дараах номнуудыг албан ёсны эрхтэйгээр эрхлэн гаргахаар төлөвлөж байна. 1 сар Урлаг, утга зохиол, гүн ухаан, танин мэдэхүй, шинжлэх ухаан зэрэг олон салбараар хялбаршуулсан зурагт хөтөч бүхий цуврал номнуудыг гаргадаг “Icon Books” хэвлэлийн газраас авсан албан ёсны эрхийн дагуу философийн хялбаршуулсан зурагт хөтөч болох “Сартр”, “Ницше”, “Модернизм” гэх гурван […]


winter

ӨВӨЛ УНШИХАД ТОХИРОМЖТОЙ УТГА ЗОХИОЛЫН ШИЛДЭГ 9 НОМ

Өвлийн урт, түгжигдмэл мэт өдрүүдэд оюун санаа, мэдрэмжийг тэлэх сайн ном уншихыг хүсэгч уншигчиддаа зориулан Тагтаа Паблишингаас өвөл уншихад тохиромжтой монгол хэл дээрх утга зохиолын шилдэг 9 бүтээлийг нэрлэж байна. Хүлээн авна уу! 1. Михайл Шолохов “Дөлгөөн Дон” Донын Казакуудын нэгэн үеийн үүх түүхийг Мелоховын нэгэн үеийн гэр бүлийн амьдралаар яруу тодоор зураглан бичсэн Оросын уран […]


DIRECTORS COVER

ХӨЛӨГ ОНГОЦ НААШ ХӨВНӨ

“ГЭРЭГ” сэтгүүлийн эрхлэгч, утга зохиол судлаач У.Бямбаням “Зүүд бол цорын ганц бодит зүйл” номонд уншигчийн сэтгэгдэл сийрүүлжээ. Тэрээр Монгол Улсын Их Сургуулийн утга зохиолын ангийг төгссөн бөгөөд “Анир гүм” шүлгийн түүвэр, “Хишиг:Монголчуудын хишиг хүртэх ёс, “нүгэл төөрүүлэх” зан үйл” соёлын антропологийн ном тус тус хэвлүүлсэн залуу судлаач, авьяаслаг уран бүтээлч билээ. * * Италийн Римини […]


12063531_675426989258222_5658993471073881602_n

ТӨӨРДӨГ БАЙШИН ДАХЬ ЭР БА ПАМУКИЙН “ЦАС”

Канадын зохиолч Маргарет Этвүүд бол манай цаг үед амьдран туурвиж буй хамгийн содон зохиолчдын нэг. Пост модернист романчдын тэргүүн эгнээнд бичигддэг эл хатагтай гайхалтай яруу найрагч гэдгээрээ ч олонд хүндлэгджээ. Амьдралынхаа турш хориод роман, арваад өгүүллэгийн түүвэр, тавь гаруй яруу найргийн түүвэр хэвлүүлсэн түүний хамгийн алдартай роман нь 1985 онд хэвлэгдсэн “Шивэгчний түүх”, 2000 онд […]


hosoe_barakei_32

МАНЦУЙ

Юкио Мишима Орчуулсан Б.Баясгалан Ёошикогийн нөхөр үргэлж завгүй. Бүр орой болсон хойно ч хурдхан шиг яваад ирэх уулзалт түүнд заавал гарах бөгөөд эхнэрээ гэр лүү нь таксигаар хариулчихаад өөрөө алга болж өгнө. Тэгээд ч царай зүс сайтай жүжигчин эртэй гэрлэхдээ эм хүн үүнээс өөр юунд найдсан байх вэ? Нөхөр нь түүнтэй хамт үдэш бүрийг өнгөрөөж […]


DIRECTORS COVER

ЗҮҮД БОЛ ЦОРЫН ГАНЦ БОДИТ ЗҮЙЛ

“ТАГТАА” хэвлэлийн газар уншигчид та бүхнийхээ мэлмийд ээлжит нэгэн номоо өргөж байна. Хүн төрөлхтний анхны киног 1906 онд Австраличууд бүтээжээ. Харин Монголчууд бид 1935 онд  “Монгол хүү” хэмээх кино хийж энэхүү урлагийн хөгжлийн түүчээнд хөл нийлсэн. Монголын кино урлаг Дэлхийн кино урлагтай бараг нас чацуу ч бидэнд тэднээс сурах, судлах зүйл асар их бийг манай […]


14139085_1177957175609154_1083027870_o

ХӨХДЭЙ МЭРГЭН

“Тагтаа” хэвлэлийн газар авьяаслаг, шинэ залуу яруу найрагч, зохиолч, орчуулагчдыг ямагт дэмжиж өөрийн цахим хуудсаараа дамжуулан бүтээлүүдийг нь уншигчдад сурталчлан таниулахад ихээхэн сэтгэл, зүтгэл гаргадаг билээ. Энэ удаад бид Баярсайханы Билгүүн хэмээх Онолын физикч мэргэжилтэй залуу зохиолчийг та бүхэнд танилцуулж байна. Хэлбэрийн хувьд Японы суут зохиолч Кавабатагийн алгын чинээ өгүүллэгүүдийг санагдуулам түүний бэсрэг өгүүллэгүүд жиг сэтгэлгээ, […]