СҮҮЛД НЭМЭГДСЭН НОМ

  • tejeever-cover
  • 14355025_1162811323788953_1380606795461081159_n
  • DIRECTORS COVER
  • scan0001
  • 13249417_1054377467965673_1286423516_n
  • 51-Lr1056oL._SY344_BO1,204,203,200_

2017 онд Тагтаа Паблишингаас гарах номнууд

2017 онд Тагтаа Паблишинг хэвлэлийн газраас дараах номнуудыг албан ёсны эрхтэйгээр эрхлэн гаргахаар төлөвлөж байна.


1 сар

Урлаг, утга зохиол, гүн ухаан, танин мэдэхүй, шинжлэх ухаан зэрэг олон салбараар хялбаршуулсан зурагт хөтөч бүхий цуврал номнуудыг гаргадаг “Icon Books” хэвлэлийн газраас авсан албан ёсны эрхийн дагуу философийн хялбаршуулсан зурагт хөтөч болох “Сартр”, “Ницше”, “Модернизм” гэх гурван цуврал ном гарна.

9781848312111-300x427

 

9781848311169-300x427


 

2 сар

Чех гаралт Франц зохиолч Милан Кундерагийн хамгийн зартай бүтээл “Тэвчихийн аргагүй хөнгөн оршихуй” романыг зохиогчоос авсан албан ёсны эрхтэйгээр гарна.   capture  
 

3 сар

Нобелийн шагналт Түркийн зохиолч Орхан Памукийн “Миний нэр улаан” романыг зохиогчоос авсан албан ёсны эрхтэйгээр гарна.   pamuk_mynameisred
 

4 сар

Дэлхийн утга зохиолд яг одоо ид туурвиж буй шинэ үеийн зохиолчдын уран бүтээлээс монгол уншигчиддаа ултай танилцуулах зорилго бүхий Дэлхийн нэн шинэ үеийн шилдэг зохиолчдын шилмэл өгүүллэгийн түүвэр.
 

5 сар

Нобелийн шагналт Түркийн зохиолч Орхан Памукын намтар, дурсамж, эссэний “Истанбул: дурсамж ба хот” номыг зохиогчоос авсан албан ёсны эрхтэйгээр гарна.   51yie8pig0l-_sy445_ql70_
 

6, 7, 8 сар

УТГА ЗОХИОЛЫН ЗУНЫ САРЫН ЭВЕНТҮҮД.
 

9 сар

Италийн зохиолч, утга зохиол судлаач, философич, хэл шинжээч, энэ цаг үеийн нөр суутан Умберто Экогийн хамгийн алдартай туурвил “Сарнайн нэр” романыг албан ёсны эрхтэйгээр гарна.   nameoftherose
 

10 сар

Оросын алдарт найруулагч Андрей Тарковскийн өдрийн тэмдэглэл, ярилцлагын түүвэр болох “Хугацаан доторх хугацаа” ном суут кино найруулагчид цувралын хүрээнд гарна.   15877764_1382144131815884_2020957779_o
 

11 сар

Шведийн сод найруулагч Ингмар Бергманы уран бүтээл, амьдралын тухай өгүүлэх “Кино миний амьдрал” ном суут кино найруулагчид цувралын хүрээнд гарна.   15877746_1382144125149218_1010982030_o
 

12 сар

УНШИГЧИДДАА БАРИХ ШИНЭ ЖИЛИЙН СЮРПРИЗ! НЭРИЙГ НЬ НУУЦАЛЖ БУЙ ШИНЭ БҮТЭЭЛ.
   

Холбоотой зохиолч

3580085-1512713284
1310287-Milan_Kundera
fft5_mf524724
Jean-Paul-Sartre1

Энэ цахим хуудсанаас тракбак хийх.

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл үлдээхийн тулд манай цахим хуудсанд бүртгэгдсэн нэрээрээ нэвтэрсэн байх ёстой.