СҮҮЛД НЭМЭГДСЭН НОМ

  • 1--H2x8VUC1siDAd7Gg445lA
  • 21389124_1516516901746042_1352736237_o
  • 004(4)
  • nom zurag
  • tejeever-cover
  • 14355025_1162811323788953_1380606795461081159_n

  • Нүүр
  • Нийтлэл
  • Уралдааны шилдэг шүлэгчид: ЦАГААНЧУЛУУГИЙН ДЭЛГЭРМАА

Уралдааны шилдэг шүлэгчид: ЦАГААНЧУЛУУГИЙН ДЭЛГЭРМАА

15747579_893628954104690_1980182669516375263_nТагтаа Хэвлэлийн Газраас залуу уран бүтээлчдээ дэмжих, номын соёлыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор залуусынхаа дунд өгүүллэг, яруу найраг, орчуулгын уралдаан зарласан билээ. Уралдааны бүтээл хүлээн авах хугацаа Дөрөвдүгээр сарын 23-аар өндөрлөж яруу найргийн төрөлд 101 шүлэгч, өгүүллэгийн төрөлд 93 залуу зохиолч, орчуулгын төрөлд нийт 45 орчуулагч бүтээлээ ирүүллээ. Бүтээлүүдтэй танилцаж шүүн тодруулах үйл явц үргэлжилж буй бөгөөд бид эцсийн ялагчдыг Тавдугаар сарын 10-ны өдөр зохион байгуулагдах “ТАГТАА” номын өдөрлөгийнхөө үеэр зарлаж шагнах болно.

Яруу найргийн уралдаанд дээр дурдсанчлан 101 шүлэгч бүтээлээ ирүүлснээс бид шилдэг 11 шүлэгчийг шигшин авч, шүлгүүдийг нь ээлж дараагаар та бүхэндээ танилцуулж байна. Уралдаан ганц л ялагчтай тул дээрх 11 шүлэгчээс нэг нь ялагч болж бусад нь өөрсдийгөө дэд байрт орлоо гэж тооцож болно. Бид шилдэг 11 шүлэгчийнхээ бүтээлийг та бүхэнд хүргэхдээ Утга зохиолын хүрээний нэр нөлөө бүхий, хүндтэй уран бүтээлчдээр шүлгүүдийг уншуулж сэтгэгдлийг нь авсан билээ. Тиймээс шүлэгч тус бүр өөрийн бүтээлийг нэр хүндтэй уран бүтээлчдээр үнэлүүлж, сэтгэгдлийг нь сонсох боломж олдож буй юм.


аө

Уралдаанд бүтээлээ ирүүлсэн шүлэгчдээс шилдэг 11-т багтсан дараагийн шүлэгч бол Цагаанчулуугийн Дэлгэрмаа. Тэрбээр Дорноговь аймгийн Зүүнбаянд төрсөн. Бага насаа Хөвсгөл аймгийн Түнэл суманд өнгөрүүлсэн. Хөвсгөл аймгийн Мөрөн хотын “Дэлгэрмөрөн цогцолбор” сургуулийг 2002 онд дүүргэж, 2006 онд УЗНАДС-ийг Сэтгүүлч-Утга зохиолын ажилтан мэргэжлээр төгссөн. Өдгөө МУИС-д Утга зохиол судлалаар магистрантурт суралцаж байна. Яруу найргийн “А тэмдэглэл” (2009), “Дотоод тэнгис” (2014) болон “Хөх мэдрэхүй шүлгийн цоморлиг” хамтын бүтээл (2010) тус тус хэвлүүлсэн. Утга зохиолын “Хөх мэдрэхүй” бүлгэмийн гишүүн. Одоо сэтгүүлчийн ажлаа хийхийн зэрэгцээ яруу найраг, хүүрнэл зохиолын төрлөөр уран бүтээлээ туурвиж байна.

ха

18425593_1468549203215162_114860310_n

ими

***

Хавраас түрүүлж догдолдог миний ертөнцөд чи

Хааяахан ирдэг

Үг хэлэх шиг уруул чинь хөдлөхийн төдийд

Үнсүүлэх гэж би өлмий дээрээ “ургадаг”

Үнэндээ бол ширээнээ үл ялиг бөхийгөөд

Өөдөөс чинь гэмгүйхэн ширтэж суудаг

Харцнаас минь чи тэгэхэд юу тааварладаг бол

Хариулах юм уу асуух, ичингүйрэх түгших давхцсан

Хар нүдний чанад руу өнгийхийг хүсдэг болов уу, мэдэхсэн

Үзэсгэлэн бүхнээ өмнө чинь гайхуулахсан гэж

Өлмий дээрээ ургасаар л буй нам гүмхэн цэцгийг

Үгүй ядаж үнэрлэхсэн гэхдээ

Өмнө нь саатах болов уу, мэдэхсэн…

Үсний чинь долгионоос сансрын дохио тархах мэт

Үүдээр айсуй яваа чинь л зөн совинд мэдрэгддэг

Уруулын чинь завсарт гэрэлтэх үгс ч тээр холоос сонсогдож

Уугаагүй дарсны хүчит аагинд аль хэдийн согтчихдог

Учраагүй, хараагүй явахдаа л төрхийг чинь би таньсан

Уншаагүй шүлэг, бичээгүй үгсэд үүрд үлдэхийг чинь ч мэдсэн

Ухаан санаанд баригдашгүй холхиос, сэтгэлд нэн ойроос

Унаган зүрхний цэвэр ариуныг тэмтрэх л гэж ирсэн чи!

иаи

***

Хоол эрж бяцхан шувууд цонх тогшлоход

Хэл дуулгахаар Сахиулсан тэнгэр ирсэн мэт догдлох

Хэнээт дурлагч би!

Цуцсан модод салхинд чичрэн гиншихэд нь

Чухам өөр шигээ санаад тэврэх гэж гараа алдлагч

Хэнхэг солиот би!

Өдөржин нэг л аязыг уйдалгүй сонсож

Үгсийн дотуур тэнүүчлэн дотно дулааныг хайх

Халаглам ганцаардмал арван зургаатай охины

Хайран ирээдүйг баллагч би!

Царцсан гудамжнаа шөнө дөлөөр

Царайгаа гэрэлтүүлэн, хэн нэгнийг хүлээж асан

Хорин тавтай тэр л үе рүүгээ буцаж очоод

Хор шартайгаар бүхнийг шинээр эхлэхсэн гэж

Хожимдон гансрагч би!

“Хэзээ эртийн шүлэг шиг яриа –

Хэт нь улам тодсох тэр л бүдэгхэн дуун бол

Амьдралын минь хамгийн үнэтэй дурсамж” гэж

Аяархан бувтнасаар хэвтрээ тэмтчих,

Ахиад сэрэхгүй байлаа ч харамсахыг даанч мэдэхгүй

Хүүхдээрээ өтөл би!

хаха

Салхинд өргөх дуун

Энхрийлэлд дасаагүй хүзүүг захан дороос минь ч олчих

Эрэмгий хаврын түрэмгий салхи аа!

Итгэж, чиний гараас атгаад л алхчихмаар

Ийм тэнэгхэн догдлол, айдаст гэнэрхэл надад байна

Чи даанч цэнгэг, навч болоод борооны үнэртэй

Чихэр шиг амтлаг болоод нууцлаг. Хаа нэгтээх тагнайд мэдрэгдэнэ…

Үзэгдэшгүй хуйн тэвэртээ намайг ороох чинь эзэрхий

Үсээ хийсгэж, буй биеэрээ чамайг мэдрэх минь хүлцэнгүй…

Ердөө л чиний урсгалыг имэрч, галзууран догшроход чинь аргадах

Ерөөл шиг ийм учрал яахаараа ч намайг зориов?

Үгийн шид хүрэмгүй яруу сайхныг чинь оргүйгээс үсэглэж

Үснийхээ ширхэг бүрээр магтан дуулахыг минь хэн мэдлээ?

Даанч чи дэргэд минь үүрд үлдэхгүй, үргэлж зөөлөн сэвшихгүй

Даажигнаж, намайг өгдөөчихөөд л хаашаа ч юм хийсч одно

Даашинзны хуниас шиг атирсан гуниг л хаана ч юм үлдэж

Даавуу сэмрэх шиг, ус дусах шиг ягуухнаар чамайг сануулах болно.

Эрх чөлөөт чамайг хүсэмжилж, энгэрээ тэврээд шөнөөр тэнүүчлэхдээ

Эгшиглэнт үгсийн айзмаар л уйтгараа бүүвэйлэх болно би!

Энхрийлэлд дасаагүй зүрхийг энгэр цаанаас ч атгана чи

Эрэмгий хаврын түрэмгий салхи аа!

jkl

Цагаанчулуугийн Дэлгэрмаагийн шүлгүүдийг бид яруу найрагч, орчуулагч Батсуурийн Баясгаланд уншуулж сэтгэгдлийг нь сонссон юм.

njln

553242_424684124268347_476448499_n

с мс амөа Тэрбээр шүлгүүдийг уншаад: bgfb

Энэ удаагийн уралдаанд маш олон залуу шүлэгчид, уран зохиолын ертөнц рүү орж ирэх гэж уншигчдын, зохиолчид, уран бүтээлчдийн тархи, зүрхний хаалгыг хүчтэй дэлдэн буй залуу авьяастнууд оролцлоо. Тэдний хажуугаар Монголын уран зохиолын өргөн үүд, өндөр босгыг хэдий нь давж сандал суудлаа олоод тухалчихсан туршлагатай яруу найрагчид, уран бүтээлчид олноороо шүлэг зохиолоо ирүүлсний нэг нь Цагаанчулуугийн Дэлгэрмаа билээ.

Тэдний энэ уралдаанд орж ирсэн нь дүү нартаа шүлгийг ингэж л бичдэг юм гэж зааж өгсөн хэрэг байв. Ц.Дэлгэрмаа найрагч уран бүтээлчийн хувьд ид бяр нь ханасан ийм үедээ ч арван зургаатай жаахан охиных шиг амьдрал, хожмын учрал, ирээдүйд хүлээн буй гэрэл гэгээнд тэмүүлсэн ариухан, халуухан зүрх сэтгэлээ хадгалж үлдэж чадсан нь залуу шүлэгчдэд хичээл болохоор үнэтэй, нандин чанар ажээ.

Амьдралыг дөнгөж таньж эхлэж буй ангаахай үедээ л үхлийн тухай, оршихуйн утга учиргүйн тухай, хорвоод ханаж цадсан тухай бичиж эхлэдэг “нялх философичдод” яруу найргийн үнэ цэнэ, амьдралыг таньсан хүний үг чухам ийм л байдаг гэдгийг зааж өгч буй болов уу, хэмээн шүлгүүдийг нь уншаад би ихэд олзуурхлаа.

хро

гэсэн сэтгэгдэл ирүүлсэн билээ. ТАГТАА-ийн зүгээс Ц.Дэлгэрмаад урлан бүтээхүйн онгод цадигийн дээдийг ерөөе!

Энэ цахим хуудсанаас тракбак хийх.

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл үлдээхийн тулд манай цахим хуудсанд бүртгэгдсэн нэрээрээ нэвтэрсэн байх ёстой.