СҮҮЛД НЭМЭГДСЭН НОМ

  • 21754655_1686510688045892_473017722_o
  • 1--H2x8VUC1siDAd7Gg445lA
  • 21389124_1516516901746042_1352736237_o
  • 004(4)
  • nom zurag
  • tejeever-cover

МИНИЙ МЭДЭХ ХАМГИЙН ТОМ ОРОН ЗАЙ

1--H2x8VUC1siDAd7Gg445lAАзийн гүнд монголчуудыг хөдсөн дээлээ өмсөж, намхан морьдоор унаалан ангит нийгмийн хувьсгал хийж байхад баруунд Сергей Дягилев модернист бүжгээрээ тунхаглаж асан энэ нэр томьёо манайд наяад жилийн дараа ардчилсан хувьсгалтай зэрэгцэн сэм үзэгдэх болжээ. Монголд модернизмыг хамгийн анх уран зохиолд ярьж эхэлсэн, тиймээс ч өнөөдөр модернизм зөвхөн уран зохиолын хэсэгхэн хугацааг заасан нэршил, эсвэл аль нэг бүлэг урсгалын тодорхойлолт мэтээр ойлгогдох нь бий.

Энэ бол хүн төрөлхтний сэтгэлгээнд туссан хамгийн том өөрчлөлтийг ойлгомжтой тайлбарласан зурагт хөтөч. “Icon Book” хэвлэлийн газрын нэрийн хуудас болсон энэхүү цувралыг “Тагтаа” хэвлэлийн газар албан ёсны эрхтэйгээр орчуулан гаргаад байгаа. Ихэнх хүмүүсийн хувьд технологийн хөгжил, иргэншлийн өөрчлөлт, амьдралын хэв маягийн хувьсал мэтээр хүлээн авдаг энэ нэршлийн үндсэн санаа нь юу байв? Яагаад модернист суутнууд ад үзэгдэж, гаж мэтээр үзэгдэх болов?, модернизм гарч ирснээр бидний амьдралд ямар өөрчлөлт гарсан бэ? гээд хүүхдийнх гэмээр гэнэн асуулт дагуулах эл бүтээл асар том хариулт руу гулсан орно.

Францын марксист философич Анри Лефеврийн хэлэхээр “Модернизмын хууль ёсны бүрэн эрхт ноёрхол 1910-аад оноос, сонгодог хийгээд уламжлалт нэр томъёо өөрчлөгдөхтэй хамт эхэлсэн. Харин дэлхийн I дайны дараа кубизм, абстракт урлаг, Баухаузын сэргэлт зэргээр ноёрхол нь бүр ч баталгаажсан. Модернизмын эрин 1960–70-аад он хүртэл үргэлжилж, дараагийн хөдөлгөөнд зайгаа тавьж өгчээ”. Гэхдээ үүнээс ч өмнө 1800-аад оны дундуур Францын яруу найрагч Шарль Бодлер “Орчин цагийн зураач” нэрт дүрслэх урлагийн шүүмжид модернизмын эх зургийг гаргасан байдаг.

Сэтгэлгээний өөрчлөлт олон хүчин зүйлийн нөлөөлөлд бий болдог. Энэ л жорын дагуу дэлхийн I дайн модернизм дэлгэрэхэд гол үүрэг гүйцэтгэжээ. Дээр нь, томоохон хотууд модернизмын инкубатор болж, цагаачдын бүхэл бүтэн арми, модернист фронтыг орогнуулж байлаа. Тэрхүү цагаачдын ихэнх нь нутагтаа гадуурхагдсан дүрвэгсэд, хөдөө буйдад төрж өссөн ч их хөлийн газрыг илүүд үзсэн анги давхаргаасаа шахагдагсад байв. Тухайлбал, Пикассо, Хуан Грис нар Парист суурьшсан бол Эзра Паунд, Т.С.Элиот нар Испаниас морилж, Эрнест Хемингуэй, Ф.Скотт Фицжеральд, Гертруда Стайн Америкийн нэгэн үе Парис руу хөл тавив.

Яг тэр үед Пикассо Парист амьдарч байлаа. Уран зурагт ер бусын дүрслэл, утга учиргүй гэмээр хэлбэр хийцийг оруулж ирсэн тэр эрхэм мөн л модернизмыг уран зурагт хадаж өгсөн хүн. Баларлаг соёл, зан үйлээс сэдэвлэсэн Игорь Стравинскийн “Ариун хаврын ёслол” балет, Т.С.Элиотын “Үр шимгүй газар” найраглалууд эртний хүмүүсийн сэтгэлгээг орчин үетэй холбох “утас” болов. Үүнээс гадна кино урлагт сюрреалист зураач Сальвадор Дали, найруулагч Луис Бунюэль нарын хамтарсан “Андалуз нохой”, “Алтан эрин” кинонууд гайхшрал дагуулав. Сэтгэц судлаач З.Фройдын этгээд гаргалгаа, хүний ухамсрын судалгаа, бэлгийн амьдралын тухай лекцүүд нь өнгөрсөн зууныг тэр чигт алмайруулахад хүргэсэн юм.

Энэ бол манай дэлхийн түүхийн хамгийн ээдрээтэй, хамгийн олон арилсан дотортон, этгээд, гаж сэтгэлгээтнүүд амьдарч асан үеийн талаар хүүрнэх товч, сонирхолтой бүтээл. Хамаарах үе нь тавьхан жил ч нэгэн зуунд нөлөөлсөн сэтгэлгээний өөрчлөлтийн тухай үлдсэнийг номноос нь уншсан нь танд таалагдах биз ээ.

Энэ цахим хуудсанаас тракбак хийх.

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл үлдээхийн тулд манай цахим хуудсанд бүртгэгдсэн нэрээрээ нэвтэрсэн байх ёстой.