СҮҮЛД НЭМЭГДСЭН НОМ

  • 21754655_1686510688045892_473017722_o
  • 1--H2x8VUC1siDAd7Gg445lA
  • 21389124_1516516901746042_1352736237_o
  • 004(4)
  • nom zurag
  • tejeever-cover

Цахим орчинд миний дагадаг уран зохиолын 7 блог

bayas

Дунд сургуульд сонин, сэтгүүл дээрх уран зохиолын булан эсвэл уран зохиолоор дагнасан цор ганц хэвлэл болох “Утга зохиол, урлаг” сониныг захиалдаг байсан би бээр нэг л мэдэхнээ цахим орчны уншигч болж хувирсан байлаа. Цаг алдалгүй унших эсвээс цүнхэлж явах шаардлагагүй, хүссэн газраасаа, хүссэн үедээ, тэр бүү хэл бүх архивыг нь ухаж унших боломжтой гээд давуу тал олонтой. Тиймээс энэ удаа цахим орчинд өөрийнхөө дагадаг уран зохиолын чиглэлийн ДОЛООН монгол блогийг танилцуулж байна.


    Г.Лхагвадуламын “Анир ертөнц”

Блог уншигчид энэ нэрийг андахгүй. Хэрэв та дэлхийн алдартай зохиолчдын ярилцлага, өгүүллэг, яруу найраг, танин мэдэхүйн чиглэлийн сонирхолтой орчуулга уншихыг хүсвэл Анир ертөнц хаягийг дагаарай. Яруу найрагч, орчуулагч Г.Лхагвадуламын 2005 оноос хойших орчуулгыг эндээс уншиж болно. Эл блог тун идэвхтэй учраас шинэ бичвэрүүдээ уншаад явах боломжтой.

Яруу найргийн өртөөнд

Заримдаа ямар ч шалтгаангүй шүлэг уншмаар санагдах үе бий. Тэр үед гүүглийн хайлтад итгэж байхаар зорин ордог газартай бол зүгээрсэн.  Тэгвэл Сонгомол шүлгүүд блогийг дагачих. Монголын болон гадаадын яруу найргаас өөрийнхөө сонголтоор шүүж оруулсан шүлгийн санг эндээс унших боломжтой. Тун гайгүй шүүлтүүрээр шүүсэн учраас муу шүлэгтэй таарч цагаа барахгүй гэдэгт итгэлтэй байна.  Харин яруу найрагч Б.Батзаяагийн уран зохиолын нийтлэл, зохиолын хэсэг, эсээ бодролуудыг уншихыг хүсвэл Нимбэгний мод хаягийг дагаарай.

Үзэхийн хязгаарт

Э.Энхцолмонгийн бичлэг баримтат уран зохиол шиг санагддаг. Дүрүүдтэй, үйл явдалтай, эргэлт, өрнөл, тайлалтай. Тиймээс би уран зохиолын блог гэж зүрхлэн нэрлэж байна. Бас уран зохиолтой холбоотой бичвэрүүд ч бий. Дагахыг хүсвэл Сэтгүүлчийн тэмдэглэл хаягт хандаарай.

Цасны аниргүй

“Тагтаа паблишинг”-ийн үүсгэн байгуулагч, орчуулагч Б.Баясгалангийн орчуулга, нийтлэлүүдтэй танилцая гэвэл та Үгсийн урлан хандаарай. Зохиолчдын талаарх хөрөг тэмдэглэл, номын тойм, яруу найраг, өгүүллэгийн орчуулга гээд олон сонин содон зүйлс таныг хүлээж буй.

Арван зүүдний төгсгөл ба Г.Аюурзана

Монголын орчин үеийн уран зохиолын томоохон төлөөлөгч Г.Аюурзанын блог зохиолчийн хувийн сайт болж хувирсан ч сонирхолтой нийтлэл, мэдээлэл ордог хэвээрээ. Дуртай зохиолчийнхоо талаарх мэдээлэл, шинэ номын сураг, уран зохиолын нийтлэлийг уншъя гэвэл ayurzana.mn-ийг дагаарай.

Тэкизм

Сэтгүүлч Ж.Тэгшжаргалын бичсэн сэтгүүлзүйн бүтээлүүд, орчуулга, хөрөг нийтлэлүүдийг эндээс унших боломжтой. Хэрэв та нэг төрлийн бичлэгээс амархан уйддаг бол энэхүү блог танд чухам зохирсон гэдэгт итгэлтэй байна. Зочлохыг хүсвэл Tekism хаяг нь энэ.

Долоо дахь буудал

Блогийн үнэнч уншигч хэдий ч өөрөө блог хөтлөх талаар тун маруухан нэгэн. Гэвч гурван жилийн өмнөөс  medium хэмээх надад тун тохирсон хялбар, цэвэрхэн талбар гарч ирснээр бичсэн зүйлсээ архивлах болсон юм. Уран зохиол, нийгэм, эгэл хүний амьдралын талаар бичсэн бичвэрүүдтэй маань танилцахыг хүсвэл medium.com/@samedi хаягт хандаарай.

     

Энэ цахим хуудсанаас тракбак хийх.

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл үлдээхийн тулд манай цахим хуудсанд бүртгэгдсэн нэрээрээ нэвтэрсэн байх ёстой.