СҮҮЛД НЭМЭГДСЭН НОМ

  • 21754655_1686510688045892_473017722_o
  • 1--H2x8VUC1siDAd7Gg445lA
  • 21389124_1516516901746042_1352736237_o
  • 004(4)
  • nom zurag
  • tejeever-cover

Цас хаяласан өдөр уншмаар ЗУРГААН зохиол

Яг өнөөдөр шиг цастай өдөр миний ном унших хүслийг хамгийн их хөдөлгөдөг. Ажин түжин газар олж суугаад тухтайхан, шимтэн уншихад яг ийм л өдөр тохиромжтой байдаг. Тиймээс та бүхэндээ цастай өдрийн жагсаалтаа үргэлжлүүлэн танилцуулъя.
Untitled design

КАВАБАТА ЯСУНАРИ “ЦАСНЫ ОРОН”

Японы хамгийн алдартай зохиолчдын нэг Кавабатагийн энэхүү романд Токиод амьдардаг нэгэн зохиолч баруун хойдын уулархаг нутаг дахь “халуун хавар” хэмээх алдартай рашаанд суухаар очоод хайр дурлалтай учирсан талаар өгүүлнэ. Зохиолчийн очсон тэрхүү газар үргэлжид цасан хунгар үелэн байдаг газарсанж.

Untitled design (3)

ЖЭК ЛОНДОН “ОНГОН БАЙГАЛИЙН ДУУДЛАГА”

Жэк Лондоны эл роман хэдийгээр нохойны тухай боловч байгалийн шүтэлцээний талаар гайхалтай өгүүлсэн зохиол. Ялангуяа умард туйлын тасхийм хүйтэн жавар, цас мөсний нүд гялбуулсан өнгө, хацар гуядах цасан шуургыг энэ л бүтээлээс мэдэрч болно.

Untitled design (4)

ОРХАН ПАМУК “ЦАС”

Зохиолын өгүүлэмж эхлэхээсээ дуусах хүртлээ цастай холбогдоно. Үйрэн унах цасан ширхэг бид өөрсдөө мэт, хүний хувь тавилан, хүсэл зорилго, хайр сэтгэл гэгч цас шиг унаж хайлаад уусан шингэдэг юм уу гэсэн мэдрэмжийг төрүүлнэ.

Untitled design (2)

Г.АЮУРЗАНА “ЦАСНЫ РОМАН”

Цас ороод л байж, ороод л байж, ороод л байж. Намар эхэлж орсон цас хоромхон зуур ч зогсолгүй орсоор хавар хүргээд, нэлийсэн их үер болж сая дууссан юм гэдэг.” Яалт ч үгүй сонирхолтой эхлэл. Уншаад мэдэх биз ээ.

Untitled design (1)

ЧАРЛЬЗ ФРАНЗИЕР “ХҮЙТЭН УУЛ”

Хойд Каралонийн уулс дахь иргэний дайны үед хагацсан амрагуудын сэтгэл уярам хайрын түүх. Хувь тавилан гээч цас мөсөнд хучигдсан хүйтэн уулс тэднийг “тусгаарлан” сүндэрлэх ч  дахин уулзахаар мацах болно.

Untitled design (5)

В.ОБРУЧЕВ “САННИКОВЫН ГАЗАР”

Новосибирийн арлууд дээрх “Санниковын газар” хэмээх домгоор улбаалан аялалд гарсан судалгааны багийн адал явдалт аяллын тухай өгүүлэх зөгнөлт роман. Цас мөс, айдас хүйдэс, дур сонирхол, өнөө үе өнгөрсөн цаг гээд олон сонин учиг таныг хөтөлнө.

   

Энэ цахим хуудсанаас тракбак хийх.

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл үлдээхийн тулд манай цахим хуудсанд бүртгэгдсэн нэрээрээ нэвтэрсэн байх ёстой.