СҮҮЛД НЭМЭГДСЭН НОМ

  • tejeever-cover
  • 14355025_1162811323788953_1380606795461081159_n
  • DIRECTORS COVER
  • scan0001
  • 13249417_1054377467965673_1286423516_n
  • 51-Lr1056oL._SY344_BO1,204,203,200_

  • Нүүр
  • “Тэжээвэр” тэргүүт шилмэл бүтээлийн чуулган
tejeever-cover

“Тэжээвэр” тэргүүт шилмэл бүтээлийн чуулган

Энэхүү ном төрийн шагналт зохиолч Далхаагийн Норовын бүтээлээс “Тагтаа Паблишинг” хэвлэлийн газар уран зохиолын өндөр шүүлт шалгуураар сонгож хэвлэсэн шилмэл бүтээлүүдийн чуулган юм. Богино өгүүллэг, өгүүллэг, тууж, роман, кино зохиол зэрэг хүүрнэл зохиолын бүхий л төрлөөр тэгшхэн бүтээн туурвисаар ирсэн Д.Норов зохиолчийн бүтээлээс бид энэ удаа "Паанаг", "Үхэл

Д.Норовын өгүүллэг, туужууд хүний дотоод сэтгэлийг төнхсөн нягт бичлэг, сэтгэлзүйн эрс тэс ялгарал, хүүрнэлийн баялаг чанараараа уншигчдад хүчтэй нөлөөлж, зохиолынхоо гүнд яв цав барьж чаддагаараа онцлогтой. Нэн ялангуяа туужууд нь түүний туурвилзүйн онцлогийг илэрхийлэх хөрс суурь нь юм. Д.Норов зохиолчийн хамгийн тулхтай зохиолууд туужийн хэлбэрээр бичигддэг нь санамсаргүй хэрэг биш болов уу. Энэ цагийн нэгэн гайхамшигт зохиолчийн туурвилзүйн ертөнц жирийн уншигчдын хувьд нууц хэвээр л байна. Тэр нууцаас энэ ном бага ч атугай хэлтэлж, хойчийн мэргэдэд нээхийн санаа төрүүлнэ хэмээн итгэнэ.


Холбоотой ном

,

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл үлдээхийн тулд манай цахим хуудсанд бүртгэгдсэн нэрээрээ нэвтэрсэн байх ёстой.