СҮҮЛД НЭМЭГДСЭН НОМ

  • 21754655_1686510688045892_473017722_o
  • 1--H2x8VUC1siDAd7Gg445lA
  • 21389124_1516516901746042_1352736237_o
  • 004(4)
  • nom zurag
  • tejeever-cover

  • Нүүр
  • ХУГАЦААН ДОТОРХ ХУГАЦАА
004(4)

ХУГАЦААН ДОТОРХ ХУГАЦАА

Тагтаа Хэвлэлийн газраас уншигч таны гарт XX зууны Оросын төдийгүй, хүн төрөлхтөний түүхэнд төрсөн суут найруулагч Андрей Тарковскийн амьдрал, уран бүтээл, дотоод ертөнц, шаталт, шаналал цөхрөлийн дуун болсон нэгэн номыг өргөн барьж байна. Польшийн нэрт найруулагч Кшиштоф Зануссигийн тодорхойлсончлон Тарковский бол хагас зуухан жил наслахдаа угаас зуу хүрэхгүй
Бид энэхүү номоо Андрей Тарковскийн өдрийн тэмдэглэлээс бүтсэн нэг ном, ярилцлагын бас нэг номыг нэгтгэн түүвэрлэж бүтээлээ. "Хугацаан доторх Хугацаа" номыг Пүрэвдоржийн Номинбилэг өдрийн тэмдэглэлүүдийг нь орос хэлнээс, ярилцлагуудыг нь англи хэлнээс (ихэвчлэн гадаадын сэтгүүлчидтэй ярилцсан байх тул) түүвэрлэн орчуулав.
Энэ ном бол кино урлагт цоо шинэ үнэр, амт, уур амьсгал оруулж, дүрслэлийн урлагт шинэ хэл бэлэглэсэн суут найруулагчийн дотоод ертөнцөөр аялах аялал, уран бүтээлүүдийнх нь чин санаа, далд нууцийг нээх нээлт, киноны жинхэнэ инжааны лабораторид нэвтрэх орох үүд хаалга юм.


Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл үлдээхийн тулд манай цахим хуудсанд бүртгэгдсэн нэрээрээ нэвтэрсэн байх ёстой.