СҮҮЛД НЭМЭГДСЭН НОМ

  • tejeever-cover
  • 14355025_1162811323788953_1380606795461081159_n
  • DIRECTORS COVER
  • scan0001
  • 13249417_1054377467965673_1286423516_n
  • 51-Lr1056oL._SY344_BO1,204,203,200_

margaret-atwood

Маргарет Этвүүд

Канадын зохиолч Маргарет Этвүүд бол манай цаг үед амьдран туурвиж буй хамгийн содон зохиолчдын нэг. Пост модернист романчдын тэргүүн эгнээнд бичигддэг эл хатагтай гайхалтай яруу найрагч гэдгээрээ ч олонд хүндлэгджээ. Амьдралынхаа турш хориод роман, арваад өгүүллэгийн түүвэр, тавь гаруй яруу найргийн түүвэр хэвлүүлсэн түүний хамгийн алдартай роман нь 1985 онд хэвлэгдсэн “Шивэгчний түүх”, 2000 онд […]


14302822_10208565965884223_646645786_n

Ганбатын Лхагвадулам

1985 онд Улаанбаатар хотод төрсөн. Англи хэлтэй. 2005 оноос шүлэг найраг, уран сайхны кино болон улс төр, танин мэдэхүйн нийтлэлүүд орчуулж эхлэсэн. Яруу найргийн “Эцэсгүй замын дунд” (2005), “Борооны зүрх” (2006), “Эрвээхэйн зүүд” (2008), “Дотно алс” (2012) түүврүүд хэвлүүлсэн. Эмили Дикинсоны шүлгүүдээс түүвэрлэн орчуулснаа “Орчлонд илгээх захидал” нэрээр 2006 онд олны хүртээл болгосон. Мөн Э.Х.Гомбрихийн […]


chandler_0002

Шарлотт Чэндлер

Намтар тэрлэл хэмээх бичлэгийн төрөлд Шарлотт Чэндлер гэх Америк эмэгтэйн нэр тод дуурсагддаг. Кино урлагт шимтэн дурлагч тэрбээр Федерико Феллини, Альфред Хичкок, Билли Уайлдер зэрэг домог болсон найруулагчид, Ингрид Бергман, Мэй Уэст, Бэтте Дэвис нарын гайхамшигт жүжигчдийн намтарыг тэрлэсэн юм. Тэрээр Феллинигийн намтарыг л гэхэд 14 жилийн турших урт удаан нөхөрлөл, уулзалт, ярилцлагуудаараа бүтээжээ. Дэлгэцийн […]


MD8. Madrid, 03/03/08.- El escritor argentino César Aira, uno de los más originales de la narrativa latinoamericana, posa con motivo de la entrevista con Efe en la que habló de su nueva novela, "Las aventuras de Barbaverde", una obra impregnada de humor, ironía, ternura e inquietud. EFE/Acero

Цезарь Айра

Цезарь Айра 1949 онд Аргентинийн Коронел Принглест төрж 1967 оноос эхлэн эдүгээг хүртэл Буэнос-Айрес хотод амьдарч байна. Одоо Буэнос-Айресын Их Сургууль, Розариогийн Их Сургуулиудад багшилдаг. Тэрээр Франц, Англи, Итали, Португаль хэлнүүдээс олон арван ном зохиол орчуулж, Аргентиний уншигчдын хүртээл болгосон нэртэй сэхээтэн юм. Зохиол бүтээлүүд нь Их Британи, Итал, Франц, Грек, Испани, Америк, Орос гээд […]


10999580_836522596397084_8568683311906783902_n

Дамдинжавын Алтанцэцэг

Улаанбаатар хотод төрсөн. Чөлөөт орчуулагч. 1996 онд Чой.Лувсанжавын нэрэмжит Хэл иргэншлийн дээд сургуулийн Монгол хэл судлалын мэргэжлээр төгссөн. 2004 онд Япон улсад япон хэлзүй судлалаар магистрын зэрэг хамгаалсан. “Сэтгэлд хоногшсон өгүүллэгүүд” Японы шилмэл өгүүллэгийн түүвэр (2014), Мүшяно-коожи Санаэцүгийн “Андын сэтгэл” (2015), Нацүмэ Соосэкигийн “Сэтгэл” роман (2016) орчуулгын бүтээлүүд хэвлүүлсэн.


1604955_540599996044519_7447437425382861934_n

Жалан-Аажавын Тэгшзаяа

1986 онд Улаанбаатар хотод төрсөн. 2008 онд МУИС-Хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн. Англи хэлтэй. 2008 оноос кино орчуулагчаар ажиллахдаа 200 орчим уран сайхны кино орчуулсан бөгөөд 2012 оноос хойш утга зохиолын орчуулга дагнан хийх болжээ. Монсудар хэвлэлийн газрын захиалгаар “Өлсгөлөн тулаан” гурвалын сүүлийн хоёр дэвтэр “Галаар наадагсад”, “Мокинжэй”, Милленниум цувралын гурав дахь дэвтэр […]


arar01_jhumpa_lahiri

Жумпа Лахири

Энэтхэг-Америкийн зохиолч Жумпа Лахири 1999 онд “Interpreter of Maladies” богино өгүүллэгүийн түүврээ хэвлүүлснээр олон улсын уншигчдад танил болж, уг номоороо Фулицерийн шагнал, Хэмингуэйн шагнал, О.Хенригийн нэрэмжит утга зохиолын шагналын эзэн болон шуугиан дэгдээсэн юм. Түүнээс хойш “Амьдай” /2003/ роман, “Дасаагүй ертөнц” /2008/ богино өгүүллэгийн түүвэр, “Нам газар” /2013/ роман туурвижээ. Лахири Бостоны их сургуулийн мэргэжлийн […]


w240

Эдогава Рампо

Японы детектив зохиолын хаан Эдогава Рампогийн уран бүтээлийн өв хорь орчим боть бөгөөд “Хүн сандал,” “Толин там”, “Зурагтай аялагч”, “Улаан тасалгаа” зэрэг олон өгүүллэг, “Сүүдэрт гэтэх чөтгөр”, “Хар гүрвэл”, “Сохор мангас” зэрэг тууж нь дэлхийн олон хэлээр орчуулагдсан тун алдартай бүтээлүүд юм. Таро Хирай /1894-1965/ уран бүтээлийн гараагаа эхлэхдээ өөртөө Эдогава Рампо хэмээх утга зохиолын […]


3580085-1512713284

Умберто Эко

Өнөө цагийн суутнуудын нэг, Италийн зохиолч, утга зохиолын шүүмжлэгч, симиотикч Умберто Эко орчин цагийн утга, уран зохиолын ертөнцөд хэмжээлшгүй том орон зай, нөлөөллийг бий болгож, гайхамшигтай оюунлаг бичлэгүүдээрээ уншигчдын төсөөлж ч байгаагүй шинэлэг эрэл хайгуул, туршилтуудыг хийсэн, гарамгай сэтгэгчдийн нэг билээ. Тэрбээр “Сарнайн нэр” (1980) романаараа олон улсын тавцанд нэрийг олж, “Фукогийн дүүжинт цаг” романаараа […]


213px-Yeats

Уйлъям Батлер Йэтс

Уйлъям Батлер Йэтс (1865-1939) Ирландын Дублин хотынх. Эцэг нь хуульчийн сацуу олноо ихэд алдаршсан зураач хүн байжээ. Бага насаа Лондон, Дублины хооронд өнгөрөөсөн ч зуны амралтаа Ирландын Коннаут дахь гэр бүлийн эдлэндээ өнгөрүүлдэг байв. 1887 онд 22 насандаа анхны түүврээ хэвлүүлжээ. Хожим Лэди Григорийтой хамтарч Аббэй Театр гэгчийг байгуулан Ирландын театр урлагийн хөгжилд үнэмлэхүй тус […]


252248_102033909889528_7822877_n

Ороолонгийн Элбэгтөгс

Сэтгүүлч, утга зохиолын ажилтан мэргэжилтэй. “Чимээгүй хот” яруу найргийн (2008 он), “Хөх мэдрэхүй, шүлгийн цоморлиг” хамтын (2010 он), “Эмгэнэлийн үр хөврөл” яруу найргийн (2012 он), “Чөлөөт шувуу” яруу найргийн (2015 он), “Бүслэлт” өгүүллэгийн (2015 он) ном хэвлүүлсэн. Утга зохиолын “Хөх Мэдрэхүй” бүлгэмийн гишүүн.


max shulman

Макс Шулман

Америкийн зохиолч, хошин шогийн жүжигчин. Уран бүтээлийн гарааг коллежийнхоо сонинд егөөдөл, хошин өгүүллэг бичихээр эхлэсэн тэрбээр Америкийн түүхэн дэх хамгийн алдартай, телевизийн хошин цувралын жүжигчин болж, олон арван киноны гол ба туслах дүрээр үзэгчдийн сэтгэлд мөнхөрсөн ч тухайн цагтаа шилдэг борлуулалттай номын жагсаалтыг ямагт тэргүүлдэг байсан романууд нь одоо ч уншигчдын сэтгэлд эрхэм хэвээр байна.


12226578_923758714383267_1161380631_n

Дагийраазайн Нямдорж

Түмэд Дагийраазайн Нямдорж 1988 онд Хөвсгөл аймгийн Жаргалант суманд төржээ. МУИС-ийн МХСС-ийг төгссөн. Яруу найргийн “Наран гараг” (2006), “Эр тагтааны гуниг” (2008), “Өвсний нүд” (2011), “Хусны навч” (2012), “Хараацай” (2015) түүврүүд хэвлүүлсэн. Эдүгээ МУИС-ийн Утга зохиолын тэнхимд багшилж байна.


1932478_415290655271858_457939802_n

Нацагдоржийн Энхбаяр

1985 онд Сайншанд хотод төрсөн. 2013 онд МУИС-ОУХС, Тайваний Минчуан Их Сургуульд магистрын зэрэг хамгаалсан. Хятад, англи хэлтэй. Хятдын орчин цагийн 80 гаруй яруу найрагчийн 250 гаруй шүлгийг багтаасан “Орчин үеийн хятад яруу найраг” антологи эмхтгэн орчуулж, уншигчдад хүргээд байна.


1EN-625-B1945                                          
                                        
Orwell, George (eigentl. Eric Arthur    
Blair),                                       
engl. Schriftsteller,                   
Motihari (Indien) 25.1.1903 - London          
21.1.1950.                              
Foto, um 1945.

Жорж Оруэлл

Амьтны ферм, 1984 зэрэг дарангуйлалт дэглэмийн урхаг, сөрөг бүхнийг харуулсан зохиолуудаараа ихэд алдартай Английн зохиолч. 1903 онд эцэг Ричардын нь ажиллаж байсан оптиумын тариалалт, худалдааг эрхэлж байсан пүүс байрлах, Английн колони Энэтхэгийн Бенгалд төржээ. Эх Айда нь Орвеллыг 1 настай байхад Англи руу түүнийг дагуулаад буцсан тул 1907 он хүртэл эцгээ хараагүй байна. Ийнхүү өөрийн […]