СҮҮЛД НЭМЭГДСЭН НОМ

  • 21754655_1686510688045892_473017722_o
  • 1--H2x8VUC1siDAd7Gg445lA
  • 21389124_1516516901746042_1352736237_o
  • 004(4)
  • nom zurag
  • tejeever-cover

  • Нүүр
  • Батсайханы Сувддулам
21586355_1522815307782868_1490196289_n

Батсайханы Сувддулам
(Suwddulam Batsaikhan)


Батсайханы Сувддулам 1990 онд Говь-Алтай аймагт төржээ. Говь-Алтай аймгийн Алтай хотын, Ч.Лодойдамбын нэрэмжит 2-р сургуулийг 2007 онд дүүргэж Хүмүүнлэгийн ухааны их сургуулийг 2011 онд Англи-Орос хэлний багш мэргэжлээр төгссөн. Төгсөөд Санхүү эдийн засгийн дээд сургуульд хамтарсан болон солилцооны хөтөлбөрийн зохицуулагч, Монсудар ХХК-д англи хэлний орчуулагч, редактораар ажиллаж байв.

Б.Сувддулам Монсудар ХХК-д ажиллах хугацаандаа Английн ДК хэвлэлийн газраас эрхлэн гаргадаг “Агуу санааг энгийнээр цуврал”-ын “Утга зохиол” номд хамтран орчуулагчаар, Жулиа Эндэрсийн “Гэдэс” номд мөн хамтран орчуулагчаар ажилласан орчуулгын туршлагатай. Мөн Тагтаа хэвлэлийн газраас эрхлэн гаргасан, Канадын зохиолч Янн Мартелийн “Пигийн амьдрал” романыг орчуулсан нь түүний утга зохиолын дагнасан орчуулгын анхны ном болно.

2017 онд тэрбээр Тагтаа хэвлэлийн газраас зохион байгуулсан уран зохиолын орчуулгын уралдаанд Америкийн нэрт зохиолч Рэй Брэдберигийн “Африкийн онгон тал” өгүүллэгийн орчуулгаараа оролцож хоёрдугаар байрт шалгарсан.

 

Уран бүтээл

21754655_1686510688045892_473017722_o

Холбоотой нийтлэл