СҮҮЛД НЭМЭГДСЭН НОМ

  • 21754655_1686510688045892_473017722_o
  • 1--H2x8VUC1siDAd7Gg445lA
  • 21389124_1516516901746042_1352736237_o
  • 004(4)
  • nom zurag
  • tejeever-cover

8c79606dfa7505cb67b02c78ed394853

Ишигүро Казуо
(Kazuo Ishiguro)


2017 оны Нобелийн утга зохиолын шагналыг “Бидний хорвоо ертөнцийн талаарх хуурмаг мэдрэмжийн доорх гүн ангалыг нээж, сэтгэл хөдлөлийн агуу хүч бүхий бүтээлүүд туурвисан тул” япон гаралт, Их Британы зохиолч Ишигүро Казуо хүртлээ.

Таван настайд нь далайн гэрэл зурагчин аав нь Британийн Далайн гэрэл зургийн Үндэсний их сургуульд ажиллахаар болсон тул гэр бүлээрээ Англи руу цагаачилсан нь Ишигүро Казуог хоёр соёлын тэг дунд өсөж торнихын эхлэл болсон юм. Тэрээр Кэнтийн их сургуулиас англи хэл, философийн чиглэлээр бакалаврын зэргээ хүртэж,  Дорнод Англиагийн их сургуульд бүтээлч бичлэгийн төрлөөр магистрын зэргээ хамгаалжээ.

Магистрын зэрэг хамгаалахдаа бичсэн “Цайвалзах толгодын бараа” романаа 1982 онд хэвлүүлж уран зохиолын ертөнцөд танигдан мөн тэр жилээ Английн иргэншил авчээ. 1989 онд хэвлүүлсэн “Тэр өдрийн дурсамж” романаараа Мэн Бүүкэрийн шагнал хүртэн 2005 онд гаргасан “Намайг тавьж явуулуузай!” романыг нь “Time” сэтгүүлээс 1923-2005 оны хооронд англи хэлээр бичсэн шилдэг 100 романы нэгээр нэрлэж байв. Хамгийн сүүлд 2015 онд “Булшин дорх үлэмж биетэн” роман нь хэвлэгдсэн юм. Түүнийг япон иргэншлээс харь өссөн Британи зохиолч гэх хандлагад тэрбээр, “Төрөлх англи хэлтэй япон хүмүүсээс би арай өөр л дөө. Ядаж л цэвэр япон уламжлал бүхий гэр бүлд өссөн. Эцэг эх маань энд ийм удаан амьдарна гэдгээ мэдээгүй тул надад аль болох япон хүний үнэт зүйлийг суулгахыг хичээж ирсэн” хэмээн хариулсан удаатай.