СҮҮЛД НЭМЭГДСЭН НОМ

  • 1--H2x8VUC1siDAd7Gg445lA
  • 21389124_1516516901746042_1352736237_o
  • 004(4)
  • nom zurag
  • tejeever-cover
  • 14355025_1162811323788953_1380606795461081159_n

The 2012 Nobel Literature Prize winner Mo Yan of China reads during a public reading of his works at Aula Magna, at Stockholm University, on December 9, 2012. Mo will receive the prize during an official Nobel Prize ceremony on December 10.  AFP PHOTO / FREDRIK SANDBERG /SCANPIX SWEDEN/SWEDEN OUT        (Photo credit should read FREDRIK SANDBERG/AFP/Getty Images)

Мо Яан (Mo Yan)


“Коммунист намын гишүүн, төр засгийг аялдан дагагч” гэж нутаг нэгт тэрс зохиолчиддоо үргэлж баалуулдаг Мо Яан хилийн гадна харин ч өндрөөр үнэлэгдэж 2012 онд Нобелийн утга зохиолын шагнал хүртсэн юм.

Хятадын Шандунд эгэл тариачны гэрт төрж Соёлын хувьсгалын түйвээнд сургуулиасаа гарч тариан талбай, хөвөнгийн үйлдвэрт ажиллаж байгаад суртал ухуулгын компанид дайчлагдан улаан хувьсгалчийн замд шударсан түүний намтарт ХХ зууны сүүлийн хагасын хятад залуучуудынхаас ялгарах юм бараг үгүй. Зохиолч болох гэж мөрөөдөж явахдаа социалист реализмын гүн нөлөөнд автаж хожим нь олж уншсан хэдхэн гадаад зохиолчийнхоо нөлөөгөөр шидэт реализмд донтож эцэст нь Нобелийн шагналыг тэрбээр “Галлюцинатор реализмаар ардын үлгэр тууль, өнгөрсөн түүх, орчин үеэ холбон бичихүйг гарамгай үзүүлсний тул” гэсэн тодотголоор гардсан билээ.

Холбоотой нийтлэл