СҮҮЛД НЭМЭГДСЭН НОМ

  • 21754655_1686510688045892_473017722_o
  • 1--H2x8VUC1siDAd7Gg445lA
  • 21389124_1516516901746042_1352736237_o
  • 004(4)
  • nom zurag
  • tejeever-cover

Yann-Martel

Янн Мартел
(Yann Martel)


Англи хэлтний уран зохиолын шилдэг номын шагнал Man Booker-ийг “Пигийн амьдрал” романаараа 2002 онд хүртсэн Канадын зохиолч Янн Мартел 1963 онд Испанид залуухан дипломатчидын гэр бүлд төржээ. Коста Рика, Франц, Мексик, Алеска, Канадыг дамжин нүүдэллэж хүүхэд насаа өнгөрүүлсэн тэрбээр нас биед хүрээд Турк, Иран, Энэтхэгийн хооронд голдуу амьдарч зохиол бүтээлээ туурвиж байв.

Янн Мартел Трентийн их сургуульд философийн мэргэжлээр суралцаж төгссөнийхөө дараа цэцэрлэгч, аяга таваг угаагч, хамгаалагч гэх мэт олон янзын хар ажил хийж явжээ. Чингээд 27 нас хүрэх жилээ удаан хугацаанд мөрөөдөж явсан зохиолчийн ажлаа эхлүүлэхээр зориг шулуудсан гэдэг. Түүний хүүхэд байхаасаа олон улс дамжин амьдарч ирсэн туршлага зохиол бүтээлд нь гүнээ нөлөөлж олон улс үндэстнүүдийн зан заншил, соёлыг дотроос нь мэдэрч, харьцуулж, эргэцүүлсэн чансаатай олон бүтээл туурвих үндэс нь болсон юм.

Уран бүтээл

21754655_1686510688045892_473017722_o

Холбоотой нийтлэл