СҮҮЛД НЭМЭГДСЭН НОМ

  • 21754655_1686510688045892_473017722_o
  • 1--H2x8VUC1siDAd7Gg445lA
  • 21389124_1516516901746042_1352736237_o
  • 004(4)
  • nom zurag
  • tejeever-cover

1 (1)

“Монгол бичиг номын өв” ном хэвлэгдлээ

Судлаач Б.Түвшинтөгс, Г.Баттогтох, Д.Боролзой, Ж.Ганбаатар нарын хамтран бүтээсэн “Монгол бичиг номын өв” ном уншигчдын гарт хүрлээ.  Энэхүү бүтээл нь монголчуудын зохиож хэрэглэсээр ирсэн 10 гаруй бичиг үсэг, тэдгээрийн дурсгал: олон үеийн монголчуудын оюун санааны охь дээжийн талаар энгийн, тодорхой өгүүлэх эрдэм шинжилгээний хялбаршуулсан туурвил юм.  Судалгаа, зураг, баримтыг сүлэлдүүлсэн, бүх насны уншигчдад зориулсан уг бүтээлийн […]


40799295_303

Утга зохиолын салбарын шинэ Нобельтон хэн бэ?

Дараагийн Нобельтон хэн бэ? Жил бүрийн аравдугаар сард энэ л асуулт дэлхий даяар “нисдэг”. Утга зохиолын салбарын өнөө цагийн хамгийн нэр хүндтэй шагналыг хаанахын, хэн гэдэг зохиолч, юу хийж туурвисныхаа төлөө хүртэх нь бусад салбараас хавьгүй илүү олны анхаарал татдаг. 1901 оноос эхэлсэн Утга зохиолын салбарын Нобелийн шагналыг өдгөөг хүртэл 113 зохиолч хүртсэнээс эмэгтэй 14 […]


1

Монголын орчин үеийн уран зохиолоос гадаад хэлээр хэвлэгдсэн бүтээлүүд

Зохиолч, яруу найрагч Г.Аюурзанын “Бөөгийн домог” роман франц хэлээр орчуулагдсан тухай өөрийн цахим хуудсаар дамжуулан мэдээллээ. Урьд нь Орос, Солонгос хэлнээ орчуулагдсан эл романыг Парисын Дорно дахины хэл иргэншлийн үндэсний дээд сургууль (INALCO)-гийн магистрын оюутан Р.Мөнхзул франц хэлнээ буулгажээ. Тиймээс бид энэ удаа монголын орчин үеийн уран зохиолоос гадаад хэлээр хэвлэгдэж, гадны уншигчдын хүртээл болсон […]


IMG_8574

ЭМГЭНЭЛ

хрох Хэдхэн хоногийн өмнөхөн Монголын зохиолч Жамбын Дашдондог дэлхийн хүүхдийн уран зохиолын хамгийн том хүндэтгэл Ханс Кристиан Андерсоны шагналд нэр дэвшиж буй тухай баяртай мэдээг бид хуваалцаж байсан билээ. Гэвч хүний хорвоогийн гэрэл сүүдэр хүүшлэж нүүж байдаг жамаар монголын төдийгүй дэлхийн хүүхдүүдийн зүрх сэтгэлд олон сайхан шүлэг зохиол, үлгэр туульс, бүтээл номоороо хоногшин үлдсэн эрхэм […]


2 nom

Оросын нэрт найрагч Е.Евтушенкогийн сонгомол шүлгийн бүрэн түүвэр Монгол хэлнээ гарлаа

Оросын төдийгүй дэлхийн уран зохиолд нэр, мөрөө үлдээсэн их яруу найрагч Евгений Евтушенко өнгөрөгч Дөрөвдүгээр сарын 1-нд АНУ-ын Оклахама мужийн Тулса хэмээх жижигхэн хотод амьдарч байгаад өөд болсон билээ. Түүнийг нас барсан тухай мэдээ урлаг, уран зохиол, яруу найрагт хайртай дэлхийн сая сая уншигчдын зүрхэнд үл нөхөгдөх хоосон орон зай,  харуусал гуниг авчирсан юм. Их […]


18193265_1521796731184459_7383882468248768682_o

УЛААНБААТАР НОМЫН ЯАРМАГ БОЛНО

“Номын соёлт ертөнц” төрийн бус байгууллагаас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Улаанбаатар-Номын яармагийн 2017 оны хаврын яармаг Тавдугаар сарын 12, 13-нд Сүхбаатарын талбайд болох гэж байна. ёс рол Уншигч зохиолчид, хэвлэн нийтлэгчдийг уулзуулдаг, ном бүтээлийг дэлгүүрийн шимтгэлгүй худалдан авах боломжийг уншигчдад олгодгоороо онцлогтой уг Номын яармагт ТАГТАА хэвлэлийн газар уламжлал ёсоор оролцож, эрхлэн гаргасан […]


18426541_1469974406405975_1034880458_o

“ТАГТАА” утга зохиолын шагналтнууд тодорлоо

‘ ‘Тагтаа’ Хэвлэлийн Газраас залуу уран бүтээлчдээ дэмжих, номын соёлыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор залуусынхаа дунд өгүүллэг, яруу найраг, орчуулгын уралдаан зарласан билээ. Уралдааны бүтээл хүлээн авах хугацаа Дөрөвдүгээр сарын 23-аар өндөрлөж яруу найргийн төрөлд 101 шүлэгч, өгүүллэгийн төрөлд 93 залуу зохиолч, орчуулгын төрөлд нийт 45 орчуулагч бүтээлээ ирүүлсэн билээ. Яруу найргийн уралдаанд Ц.Хулан, Б.Батзаяа, Х.Одончимэг, […]


4g0avj4t0r80c412qrse6li02a_700x700

2016 оны “Алтан Өд” наадамд нэр дэвшсэн бүтээлүүд болон шагналтнууд

Монголын зохиолчдын эвлэлээс 88 жилийн ойтойгоо давхцуулан 1 сарын 9-нд жил бүрийн утга зохиолын шилдэг бүтээл тодруулдаг “Алтан өд” наадмыг 15 дахь жилдээ зохион байгууллаа. Энэ жил утга зохиолын 9 төрлөөр шилдгүүдээ тодруулсан бөгөөд судлал, шүүмж хоёрыг  бие даасан томоохон төрлүүд болгон тусад нь шалгаруулснаараа онцлог байв. 2016 оны “Алтан өд” наадамд дараах бүтээлүүд эцсийн […]


bob-dylan-performing-on-t-0140

Боб Дилан Нобелийн шагналтан боллоо

    Шведийн академи 2016 оны Нобелтнуудыг зарлах үйл ажиллагаагаа өчигдөр буюу Аравдугаар сарын 13-нд Утга зохиолын салбарын шагналтныг зарласнаар өндөрлөлөө. 2016 оны Нобелийн Утга зохиолын шагналтнаар “Америк дууны урлагийн арвин баялаг уламжлалд яруу найргийн шинэ илэрхийллүүд оруулсан”-ы тул нэрт дуучин, дуу зохиогч Боб Дилан тодорлоо. Америкийн төдийгүй дэлхийн хөгжмийн урлагт үзүүлсэн Боб Диланы нөлөө […]


14590004_546106155585691_1489127507411105907_o

ТАЛАРХАЛ

“ИТГЭЛ” хэмээх сайхан нэртэй МУСК театруудад дөнгөж саяхан нээлтээ хийсэн. Киноны продюссер, IFI продакшны зүгээс Тагтаа Паблишинг-аас эрхлэн гаргасан “ЗҮҮД БОЛ ЦОРЫН ГАНЦ БОДИТ ЗҮЙЛ” номоос 100 ширхэгийг худалдан авч, уран бүтээлчдэдээ нээлтийнхээ үеэр бэлэг барьсан билээ. Мөн IFI продакшн манайхаас гарах найруулагчдын цувралын дараагийн номыг ивээн тэтгэхээ албан ёсоор зарлав. Хөгжиж буй орны иргэд, […]


DIRECTORS COVER

“Зүүд бол цорын ганц бодит зүйл” номын нээлтэд урьж байна!

Өнөөдөр бол та бидний ФЕЛЛИНИ болон КИНО УРЛАГААР амьсгалж, кино урлагийн гайхамшигт ертөнцөөр аялах өдөр! Учир нь та бид өнөөдөр буюу 9-р сарын 10-ны Баямба гарагийн 17.15 цагт Улсын их дэлгүүрийн 5 давхарт шинээр нээгдэж буй ICinema кино театрт Италийн төдийгүй хүмүүн төрөлхтөний сор найруулагч Федерико Феллинигийн хамгийн алдартай кинонуудын нэг “НАЙМ ХАГАС”-ыг үзэх нээ. Ингээд […]


14001895_1085060211586449_2099046261_o

Олон улсын монголч эрдэмтний XI их хурал эхлэхэд 2 хоног үлдлээ

Олон улсын улсын монголч эрдэмтний XI их хурал Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн ивээл дор “Монгол судлал ба тогтвортой хөгжил” сэдвээр 2016 оны 8 дугаар сарын 15-наас 18-ны өдрүүдэд дэлхийн монгол судлалын төв Улаанбаатар хотноо зохион байгуулагдана. Энэ хурал нь таван жил тутам болдог дэлхийн монгол судлаачдыг нэгтгэсэн хамгийн том арга хэмжээ юм. Тус хуралд […]


13781917_794045410729712_4352883777269955612_n

Б.Батрэгзэдмаагийн “Очир Эрхшээгч” роман Амазоны өрсөлдөөнд…

Яруу найрагч, зохиолч Б.Батрэгзэдмаагийн “Очир эрхшээгч” роман “VAJRA the key holder to the universe ” хэмээх нэртэйгээр Америкийн AMAZON –ны Kindle Scout – аас зөвшөөрөгдөж гадаадын бусад зохиолуудтай хамт 30 хоног өрсөлдөхөөр болжээ. Нийт 20.000 санал авбал гадаад зах зээлд хэвлэгдэх учиртай энэ уралдаан 8-р сарын 1-нд өндөрлөнө. Одоогоор ном 12200 хүний саналтай 13-р байранд […]


13249417_1054377467965673_1286423516_n

Нацүмэ Соосэкигийн “Сэтгэл” роман орчуулагдлаа

Японы, орчин үеийн утга зохиолыг үндэслэгчдийн нэг Нацүмэ Соосэкиг манай уншигчид “Муур миний өчил” романаар нь андахгүй. Өрнө, Дорнын урлаг, утга зохиолын гүнзгий мэдлэгтэй, Япон уншигчдын дунд “Санширо” (1908), “Тэр цагаас хойш ” (1909), Аянчин (1912) зэрэг олон гайхалтай бүтээлүүдээрээ алдаршсан эл зохиолчийн “Сэтгэл” (Kokoro) нэрт бас нэгэн алдарт роман нь орчуулагч Дамдинжавын Алтанцэцэгийн монголчилсноор […]


20150903173413-books-shop-fair-library-used-bookshelf-literature-study-textbooks

Хөвсгөлийн хүүхдүүдийг номтой болгох аянд нэгдээрэй!

Г.Баттогтох, Д.Нямдорж, Б.Баясгалан нарын залуус Хөвсгөл аймгийн Мөрөн хотод шинээр нээгдсэн, Кэмбрижийн стандарт бүхий, ерөнхий боловсролын “Сод Эрдэм” сургуулийн номын санг номжуулах аянг санаачлан эхлүүлээд байна. Г.Баттогтох өнгөрөгч хавар өөрийн нутагт ажлаар очихдоо шинэхэн нээлтээ хийгээд буй “Сод Эрдэм” сургуультай танилцжээ. Сургуульд хичээлийн байр, анги танхим, ширээ сандал, спортын заал, бассейн гээд цөм бүрэн ч […]