СҮҮЛД НЭМЭГДСЭН НОМ

  • nom zurag
  • tejeever-cover
  • 14355025_1162811323788953_1380606795461081159_n
  • DIRECTORS COVER
  • scan0001
  • 13249417_1054377467965673_1286423516_n

“Зүүд бол цорын ганц бодит зүйл” номын нээлтэд урьж байна!

DIRECTORS COVERӨнөөдөр бол та бидний ФЕЛЛИНИ болон КИНО УРЛАГААР амьсгалж, кино урлагийн гайхамшигт ертөнцөөр аялах өдөр!

Учир нь та бид өнөөдөр буюу 9-р сарын 10-ны Баямба гарагийн 17.15 цагт Улсын их дэлгүүрийн 5 давхарт шинээр нээгдэж буй ICinema кино театрт Италийн төдийгүй хүмүүн төрөлхтөний сор найруулагч Федерико Феллинигийн хамгийн алдартай кинонуудын нэг “НАЙМ ХАГАС”-ыг үзэх нээ. Ингээд сайхан кино үзсэн сэтгэгдэл, халуун дулаан сэтгэлээрээ үргэлжлүүлээд 20 цагт Хүүхдийн 100-гийн Naran Mall-ын 2 давхарт буй Milano хэмээх Итали зоогийн газарт хүрэлцэн ирж “ЗҮҮД БОЛ ЦОРЫН ГАНЦ БОДИТ ЗҮЙЛ” номынхоо нээлтэд оролцоорой! Нээлтийн үеэр шинэхэн номын танилцуулгыг сонордож хямдралтай үнээр худалдан авах, Феллини хэмээх эл эрхэм найруулагчийн уран бүтээлтэй гүнзгий танилцах, түрүүхэн үзсэн киноныхоо талаар хэлэлцүүлэг өрнүүлэх, Феллинигийн талаарх асуулт хариултын тэмцээнд оролцож азтан болох, нэгэн оройг кино сонирхогч, кино уран бүтээлчдийн халуун ам бүл дотор хөгжилтэй сайхан өнгөрүүлэх боломжууд таныг хүлээж байна!

Та бүхнийг АЛТАН ХАЛЬС холбоо болоод ТАГТАА хэвлэлийн газрынхан хүлээж байх болно.  Тэнд уулзацгаая! :))

Холбоотой ном

DIRECTORS COVER

Энэ цахим хуудсанаас тракбак хийх.

Б.Баясгалан

Biography of Bayasgalan

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл үлдээхийн тулд манай цахим хуудсанд бүртгэгдсэн нэрээрээ нэвтэрсэн байх ёстой.