СҮҮЛД НЭМЭГДСЭН НОМ

  • 21754655_1686510688045892_473017722_o
  • 1--H2x8VUC1siDAd7Gg445lA
  • 21389124_1516516901746042_1352736237_o
  • 004(4)
  • nom zurag
  • tejeever-cover

Монголын орчин үеийн уран зохиолоос гадаад хэлээр хэвлэгдсэн бүтээлүүд

1

Зохиолч, яруу найрагч Г.Аюурзанын “Бөөгийн домог” роман франц хэлээр орчуулагдсан тухай өөрийн цахим хуудсаар дамжуулан мэдээллээ. Урьд нь Орос, Солонгос хэлнээ орчуулагдсан эл романыг Парисын Дорно дахины хэл иргэншлийн үндэсний дээд сургууль (INALCO)-гийн магистрын оюутан Р.Мөнхзул франц хэлнээ буулгажээ. Тиймээс бид энэ удаа монголын орчин үеийн уран зохиолоос гадаад хэлээр хэвлэгдэж, гадны уншигчдын хүртээл болсон 10 монгол зохиолыг танилцуулахаар бэлтгэлээ.

po

1.Ч.Галсан “Хөх тэнгэр”

Untitled design (4)

Энэ оны эхээр Америкийн Reddit цахим хуудаснаас дэлхийн уран зохиолд улс орноо төлөөлж буй зохиолын судалгааг гаргахад Ч.Галсангийн “Хөх тэнгэр” роман монголын нэрийн хуудас болсон юм. Монгол зохиолчдоос хамгийн анх гадаад хэлээр зохиол бүтээлээ туурвисан түүний 20 орчим ном англи, герман хэлээр хэвлэгджээ. Анх 1994 онд герман хэлээр орчуулагдсан “Хөх тэнгэр” романыг Германы уран зохиолын хүрээнийхэн өндрөөр үнэлэн хүлээж авсан гэдэг. Өдгөө тэрбээр Монгол, Германд амьдарч, герман хэлээр бүтээлээ туурвиж байна.  

po

2. Г.Аюурзана “Бөөгийн домог”

Untitled design (1)

Дэлхий дахины анхаарлыг хамгийн их татдаг монгол угсаатны бөө мөргөлийн талаар өгүүлэх түүний роман одоогийн байдлаар орос, франц, солонгос хэлээр хэвлэгдээд байгаа. Мөн зохиолчийн “Цасны роман” жилд хоёр удаа хэвлэгддэг “Япон ба Монгол” сэтгүүлд хэвлэгдсэн бол өөрийнх нь эрхлэн хэвлүүлсэн “Монголын сонгомол өгүүллэг” антологи япон хэлээр орчуулагдан гараад байна.

po

3. Л.Түдэв “Хорвоотой танилцсан түүх”

Untitled design (5)

Нэрт зохиолч Л.Түдэвийн “Хорвоотой танилцсан түүх” туужийг Францын “Бореалия” хэвлэлийн газраас хэвлэн, франц хэлт улс түмний хүртээл болгосон билээ. Монголын хүүхдийн зохиолын шидээвэр бүтээлүүдийн нэг болох энэхүү тууж нь хорвоо дэлхийг танин мэдэж буй хүүхдийн сэтгэхүй, өгүүлэмжээр хүүрнэсэн бүтээл юм. Тус хэвлэлийн газраас “Монголын сонгомол өгүүллэг” антологийг франц хэлээр хэвлэхээр төлөвлөөд буй аж.

po

4. Д.Энхболд “Паанан”

Untitled design (2)

Монголын уран зохиолын 1980-аад оны содон төлөөлөгч, зохиолч Д.Энхболдын “Паанан“ туужийг Берлиний Хумболдтийн Их сургуулийн орчин үеийн Монгол хэл, уран зохиолын багш, Монголч эрдэмтэн Ренатэ Бауве өнгөрсөн онд герман хэлнээ орчуулжээ.  

po

5. Л.Өлзийтөгс “Аквариум”

Untitled design (3)

Францын “Бореалия” хэвлэлийн газраас эрхлэн гаргасан өөр нэгэн бүтээл. Зохиолч, яруу найрагч Л.Өлзийтөгсийн 2002 онд монгол хэлээр хэвлүүлсэн “Аквариум” өгүүллэгийн түүвэр ийнхүү франц хэлт уншигчдын хүртээл болсон билээ.  

po

6.Ж.Дашдондог “Монгол домгууд”

Untitled design (6)

Түүн шиг нэг насаа хүүхдийн зохиолд зориулсан зохиолч тийм ч олон биш. Тиймээс ч “Олон улсын хүүхдийн номын зөвлөл”-ийн шагналыг хүртэж, хүүхдийн зохиолын Нобель гэгдэх Ханс Кристиан Андерсоны шагналд хоёронтой нэр дэвшээд амжжээ. Зохиолч 100 орчим ном бичиж, 30 орчмыг нь гадаад хэлээр хэвлүүлсэн байна.  Английн сурах бичигт түүний “Есөгчин” хэмээх үлгэр багтсан юм.  

Энэ цахим хуудсанаас тракбак хийх.

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл үлдээхийн тулд манай цахим хуудсанд бүртгэгдсэн нэрээрээ нэвтэрсэн байх ёстой.