СҮҮЛД НЭМЭГДСЭН НОМ

  • 21754655_1686510688045892_473017722_o
  • 1--H2x8VUC1siDAd7Gg445lA
  • 21389124_1516516901746042_1352736237_o
  • 004(4)
  • nom zurag
  • tejeever-cover

“Монгол бичиг номын өв” ном хэвлэгдлээ

1 (1)

Судлаач Б.Түвшинтөгс, Г.Баттогтох, Д.Боролзой, Ж.Ганбаатар нарын хамтран бүтээсэн “Монгол бичиг номын өв” ном уншигчдын гарт хүрлээ.  Энэхүү бүтээл нь монголчуудын зохиож хэрэглэсээр ирсэн 10 гаруй бичиг үсэг, тэдгээрийн дурсгал: олон үеийн монголчуудын оюун санааны охь дээжийн талаар энгийн, тодорхой өгүүлэх эрдэм шинжилгээний хялбаршуулсан туурвил юм. 

Судалгаа, зураг, баримтыг сүлэлдүүлсэн, бүх насны уншигчдад зориулсан уг бүтээлийн удиртгалд монголчуудын бичиг үсгийн түүх, эртний монголчуудын бичгийн соёл; үндсэн бүлгүүдэд монгол, дөрвөлжин, али гали, тод, соёмбо, хэвтээ дөрвөлжин, вагиндра, латин, кирил бичиг, мөн монгол хэлээр ханз, араб, манж, төвд зэрэг үсгээр тэмдэглэсэн дурсгалуудыг тоймлон танилцуулж байна.

Номын төгсгөлд монгол хэл, бичигт холбогдох түүхэн үйл явдлыг бүртгэсэн он дарааллын цэс хавсаргалаа. Баримт бүхэн танин мэдэх, сурч судлах, санаж сэрэх хүнд хэрэг тусаа өгөх буй заа. Мянга мянган жилээр хэлэлцэх хэл, соёлын зам тасрах учиргүй билээ. 

Энэхүү номыг “Степпе паблишинг”-аас эрхлэн гаргажээ.

ухж

2 (2)

бабар

3

Энэ цахим хуудсанаас тракбак хийх.

Б.Баясгалан

Biography of Bayasgalan

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл үлдээхийн тулд манай цахим хуудсанд бүртгэгдсэн нэрээрээ нэвтэрсэн байх ёстой.