СҮҮЛД НЭМЭГДСЭН НОМ

  • 21754655_1686510688045892_473017722_o
  • 1--H2x8VUC1siDAd7Gg445lA
  • 21389124_1516516901746042_1352736237_o
  • 004(4)
  • nom zurag
  • tejeever-cover

Утга зохиолын салбарын шинэ Нобельтон хэн бэ?

40799295_303

Дараагийн Нобельтон хэн бэ? Жил бүрийн аравдугаар сард энэ л асуулт дэлхий даяар “нисдэг”. Утга зохиолын салбарын өнөө цагийн хамгийн нэр хүндтэй шагналыг хаанахын, хэн гэдэг зохиолч, юу хийж туурвисныхаа төлөө хүртэх нь бусад салбараас хавьгүй илүү олны анхаарал татдаг. 1901 оноос эхэлсэн Утга зохиолын салбарын Нобелийн шагналыг өдгөөг хүртэл 113 зохиолч хүртсэнээс эмэгтэй 14 зохиолч, англи хэлт 28 зохиолч, төрөлх хэлээрээ туурвидаг 77 зохиолч хүртээд байгаа.

Энэ жилийн хувьд өнгөрсөн жилийн санал асуулгаар эхний дөрөвт гарч ирсэн Кенийн зохиолч Нгуги ва Тионг’о мөн л тэргүүлж явна. Хэвлэлийнхний онцолсноор Африк гаралтай Америкийн зохиолч Тони Моррисоныг эс тооцвол Африк тивээс хамгийн сүүлд 1986 онд Воли Соеинка Нобель хүртжээ. Тиймээс Нгуги ва Тионг’о хүртэх магадлал өндөр болж байна. Уг шагналын мөнхийн өрсөлдөгч Харуки Мураками таамгийн эхний дөрөвт яригдаж буй. Сүүлийн хэдэн жил ямагт Нобелийн таамагт тэргүүлж буй Япон зохиолчийн хувьд энэ жил санал асуулгаар 5/1 –т гарч иржээ. Энэ жилээс өрсөлдөөний тэргүүн эгнээнд Канадын зохиолч Маргарет Этвүүд цолгорон гарч ирсэн. Эмэгтэйчүүдийн эрхийн асуудлыг хөндсөн “Шивэгчний үлгэр” роман нь дэлгэцийн бүтээл болж, олны анхааралд өртсөн нь түүний саналд нөлөөлсөн нь дамжиггүй. Жил бүрийн санал асуулгад дээгүүр яригддаг Израйлын зохиолч Амос Оз энэ жил “Иудай” хэмээх шинэхэн романаа хэвлүүлснээр даагаа нэхэж буй. Тэдний араас Солонгосын яруу найрагч Ко Ун, Америкийн зохиолч Филип Рот, Чехийн зохиолч Милан Кундера, Албанийн зохиолч Исмайл Кадари, Хятадын зохиолч Ян Лианкө, Унгарын зохиолч Ласзло Краснаорхай, Испанийн зохиолч Жавиар Мариас гээд орчин үеийн уран зохиолын шилдгүүд явж буй.

Гэхдээ 2015 онд Украйнын зохиолч Светлана Алексейвич санал асуулгад гэнэт цойлж, улмаар Нобелийн шагналтан болсон бол өнгөрсөн жилийн санал асуулгад 50-д бичигдэж байсан Боб Дилан санаандгүй тэргүүлж таавар будлиулсан. Тиймээс санал асуулга шагналын дүнтэй таарах магадлал 50 хувьтайг анхаарч үзэх нь зүй.

Утга зохиолын салбар дахь Нобелийн шагналтан Монголын цагаар 19.00 цагт Шведийн Стокгольм хотноо тодрох юм.

Энэ цахим хуудсанаас тракбак хийх.

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл үлдээхийн тулд манай цахим хуудсанд бүртгэгдсэн нэрээрээ нэвтэрсэн байх ёстой.