СҮҮЛД НЭМЭГДСЭН НОМ

  • nom zurag
  • tejeever-cover
  • 14355025_1162811323788953_1380606795461081159_n
  • DIRECTORS COVER
  • scan0001
  • 13249417_1054377467965673_1286423516_n

2016 оны “Алтан Өд” наадамд нэр дэвшсэн бүтээлүүд болон шагналтнууд

Монголын зохиолчдын эвлэлээс 88 жилийн ойтойгоо давхцуулан 1 сарын 9-нд жил бүрийн утга зохиолын шилдэг бүтээл тодруулдаг “Алтан өд” наадмыг 15 дахь жилдээ зохион байгууллаа. Энэ жил утга зохиолын 9 төрлөөр шилдгүүдээ тодруулсан бөгөөд судлал, шүүмж хоёрыг  бие даасан томоохон төрлүүд болгон тусад нь шалгаруулснаараа онцлог байв. 2016 оны “Алтан өд” наадамд дараах бүтээлүүд эцсийн шатанд өрсөлдөн шилдгээ шалгаруулсныг хүргэж байна.

Хүүхдийн зохиолын шилдэг бүтээл төрөлд

1.Т.Нямдэндэвийн “Тэмүүжин Хүү”

2.Ш.Энхбаярын “Болжмор”, “Шоовдор” бүтээлүүд нэр дэвшсэнээс

Ш.Энхбаярын “Болжмор”, “Шоовдор”

112247

Хүүрнэл зохиолын бүрэн хэмжээний шилдэг бүтээл төрөлд

1. Д.Жамьян “Сарны шувуу”

2. Д.Оюунчимэг “Оройн ганц мод” бүтээлүүд нэр дэвшсэнээс

Д.Жамьян “Сарны шувуу”

F4s7vYu2rs_1028597065_1478427587-13140559_913982682053235_2020043504_n

Хүүрнэл зохиолын богино хэмжээний бүтээл төрөлд

 1. Т. Бум-эрдэнэ “Дотроосоо

2. Б.Алтанхуяг “Муурын байшингуудын түүх”

3. П.Батхуяг “Их үдийн хот загасны хайрс шиг гудамж”

4. М.Уянсүх “ Аниргүй там”

5. П.Батнайрамдалын “Намрын хонгор үдэш” бүтээлүүд нэр дэвшсэнээс 

Т. Бум-эрдэнэ “Дотроосоо”

19gj2s3ek14nfjcgakom6qgjv

Баримтат уран зохиолын шилдэг бүтээл төрөлд

1. Л.Дашням “Байх, байх үгүйн дунд”

2. Н.Санжаадорж “Хүлэгч хүлэгс”

3. Ш.Төрбат “Суут Жаа лам”

4. Д.Цэнджав “Эрдэнэ Жонон ван Ширнэн Дамдин”

5. Г.Төрмөнх “Ойрд хязгаар ээдрээт цадиг”  бүтээлүүд нэр дэвшсэнээс

Л.Дашням “Байх, байх үгүйн дунд”

4g0avj4t0r80c412qrse6li02a_700x700

Утга зохиол шүүмжийн шилдэг бүтээл төрөлд

1. П.Батхуяг “Эсрэг цаг 3″

2. Я.Баяраа, Х.Чойдогжамц, Л.Дэмидбаатар “Хүний мөр…” бүтээлүүд нэр дэвшсэнээс 

П.Батхуяг “Эсрэг цаг 3 “

14650307_1029112170530590_3138133994375417262_n

Утга зохиолын судлалын шилдэг бүтээл төрөлд    

1. Д.Галбаатар “Гэгээг хүсэх, Мананд бэдрэх”

2. Д.Батжаргал, Э.Амарзаяа нарын “Хүүхдийн уран зохиолын тайлбар толь-судлал” бүтээлүүд нэр дэвшсэнээс

Д.Галбаатарын “Гэгээг хүсэх, Мананд бэдрэх”

Кино, жүжгийн зохиолын шилдэг бүтээл төрөлд

1. Ш. Гүрбазар “Жаргаагүй нар”

2. Д.Урианхайн “Тайз дэлгэцийн контемпорари бүтээлүүд” бүтээлүүд нэр дэвшсэнээс 

Ш. Гүрбазарын “Жаргаагүй нар”

15995981_1217814328295830_256342285_n

Уран зохиолын орчуулгын шилдэг бүтээл төрөлд

1. Д.Дашмөнхийн орчуулга “Цэвэрхэн саруулхан газар”

 2. Ж.Тэгшзаяагийн орчуулга Франц Кафкагийн “Хувирал тэргүүт тууж, өгүүллэгүүд”

3. Ч.Баатарын орчуулга В.Набоковын “Профессор Пнин”

4. Ш.Дугарын орчуулга “Хар гялбаа”

5. О.Содномпил, Ц.Цэнгэл нарын орчуулга Владимир Набоков “Гадаадын уран зохиолын лекцүүд-1-4 боть” бүтээлүүд нэр дэвшсэнээс

 Д.Дашмөнх “Цэвэрхэн саруулхан газар”

16111952_1217814384962491_44542403_n

Яруу найргийн шилдэг бүтээл төрөлд

 1.  Я.Баяр “Таслал”

 2. Г.Ишхүү “Чинадын эгшиглэн”

 3. Л.Батсайхан “Үдшийн сарны сэрхрээ”

 4. П.Батхуяг “Цаг хугацааны цас бороо”

5. Д.Ганчимэг  “Үл анзаарагдам аялгуу”

6. У.Баярсайхан “Хамгийн түрүүнд бодолдоо дурлана” зэрэг яруу найргийн бүтээлүүд нэр дэвшсэнээс

Я.Баярын “Таслал” ном тус тус “Алтан өд” шагналыг хүртлээ.

15970686_1217816101628986_125910001_n

Я.Баяр шагнал авахдаа Б.Мягмаржав яруу найрагчийн шүлгээс эшлэн “ Гутлаа сайн арчиж ор. Чамаас өмнө энд Равжаа, Пушкин нар амьдарч байв.” Би гутлаа арчиж орсон шүү!” гэж хэлсэн нь үзэгчдийн сэтгэлийг хөдөлгөв. Түүнээс наадмын тухай сэтгэгдлийг хуваалцахад:

“МЗЭ бол эгнээндээ хамгийн олон монгол хэлт зохиолчийг нэгтгэсэн төрийн бус байгууллага. Тийм ч учраас энэ байгууллагын зүгээс миний ном, уран бүтээлийг ийнхүү өндрөөр үнэлсэн нь нэр төрийн хэрэг гэж хүлээж авлаа. Б.Галсансүхийн “Сэтгэл гэдэг эрхтэн”, Л.Өлзийтөгсийн “Ганцаардлын дасгал” гээд олон хүчтэй, төгс номууд “Алтан өд” шагналыг хүртэж байсныг санахаар сэтгэлд бүр ч өег байна. Яруу найраг гэдэг давшгүй даваа биш, ширгэшгүй мөрөн юм. “Таслал” ном маань энэ мөрний урсгалд үерийн дайтай хүч нэмэхгүй ч, булингартуулаагүй гэж найдаж байна” гэв.

“Таслал” номын шүлгээс уншигчдад сонирхуулбал:  

Хуучин шүлэг

Хуучин хүрэмний халааснаас шинэ дэвсгэрт олоод

Хувьхандаа баяр төрөх шиг намрын наран ургахад

Уулзалгүй удсан ачит хүмүүнтэй зээлийн чөлөөнөө таараад

Ууч сэтгэлийг нь хариулж ядах мэт сэтгэгдэл төрнөм

Тогтнон алдах сэтгэлийг буйдад баатар хотын намар

Тосгоны бүрэг хөвүүнийг арван оны өмнө угтсан

Хээнцэр догдлуун янзаараа…

Амь зуух тухай мөчид бодлоос хагацааж

Амьдралаа үрэх донг сэрээн дуудсан хэвээрээ

Эгээрэх, гэгээрэхийн хязгаарт сүнсийг минь дуудаж даажигначихаад

Догдлох минь ч хуучнаараа…”

*    *    *

Зогссон цаг гэнэт л цохилоод

эхлэх шиг

Зориг итгэл минь сэрэх

цаг байжээ, бас.

Зогссон морь гэнэтхэн ергөөд

эхлэх шиг

Зорилго найдвар минь тодрох

агшин байжээ, бас.

Мартсан танил гудманд таараад

гараа сунгах шиг

Малгайд нь тогтсон цас алганд унаад

хайлах шиг

Манантайхан хотоороо мөр зэрэгцэн

зугаалах шиг

Маргааш гэдэг өдөр ингэж

ирдэг байжээ, бас.


Холбоотой зохиолч

1604955_540599996044519_7447437425382861934_n
1013760_632692750117621_1287876198_n
10934442_877391248947913_1632653185_n
1450957_788695124516848_970803969200506762_n
afe7bfdfc1c94df5big
287074_139060509572747_1723226792_o
PB_Franz_Kafka_joven

Холбоотой ном

Номын зураг

Энэ цахим хуудсанаас тракбак хийх.

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл үлдээхийн тулд манай цахим хуудсанд бүртгэгдсэн нэрээрээ нэвтэрсэн байх ёстой.