СҮҮЛД НЭМЭГДСЭН НОМ

  • 21754655_1686510688045892_473017722_o
  • 1--H2x8VUC1siDAd7Gg445lA
  • 21389124_1516516901746042_1352736237_o
  • 004(4)
  • nom zurag
  • tejeever-cover

Ц.Энх-Орчлон: Пигийн амьдрал

Өвлийн анир 24883165_1512448935517163_1505881461_oчимээгүй, ажин түжин өдрүүд үргэлжилсээр. Өвөл бол хүмүүс өөр өөрсдийн тухлах газрыг олоод ажил алба, бодол санаа, ахуйгаа цэгцлэхээр төвлөрдөг хамгийн анир гүм улирал. Ялангуяа томоохон зохиол, адармаатай өгүүлэмж бүхий романууд, сэтгэл хөвсөлзүүлсэн бүтээлийг энэ л улиралд уншихад нэн тохиромжтой.”Пигийн амьдрал” бол тийм л зохиолын нэг. Энэхүү зохиолоос төрсөн сэтгэгдлээ сийрүүлэн бидэнд илгээсэн Ц.Энх-Орчлонгийн тэмдэглэл та бүхэнд хүргэж байна. Уншигчдын энэхүү амьд харилцаа бидний ажлын хамгийн сайхан хэсэг гэдгийг тэмдэглэх нь илүүц биз ээ.


ooo

Зохиолын баатар Писин Молитор Пател 1970-аад онд Энэтхэгийн Пондичерри тосгоны амьтны хүрээлэнд өнгөрүүлсэн хүүхэд насныхаа дурсамжийг ярьж буйгаар түүх эхэлнэ. Хоёрдугаар бүлэгт Бурхныг (Христ, Будда, Аллах) хайрлан дээдэлж, бүх шашны мөн чанар нэг цэг дээр огтлолцож байдгийг бага залуу насандаа ойлгож, тэдгээрийг чин зүрхнээсээ шүтэн биширдэг байснаа, гуравдугаар бүлэгт Пондичеррийн амьтны хүрээлэнгээ зарж гэр бүлээрээ Канадыг зорин Номхон далайг гатлан явахдаа хөлөг онгоц нь сүйрч, хайртай хүмүүсээ их усанд алдаж, Бенгалын бартай хамт завин дээр хаягдан амьдралтай тэмцсэн 227 хоногийн амьдралын тухай эргэцүүллээ уншигчидтай хуваалцаж буйгаар өрнөнө.

Урьд өмнө нь хэзээ ч Энэтхэгийн тухай, далайн тухай, амьтны хүрээлэнгийн тухай, шашныг чин сүжгээр шүтэхийн утга учрын тухай сонсож байгаагүй. Тийм ч учраас “Пигийн амьдрал” бол миний хувьд тэс өмнөө, цоо шинэ ертөнц байлаа. “Далай тэнгис гэдэг цаг ямагт сэтгэл татам атлаа сүрдмээр, үзэсгэлэнтэй атлаа аюултай байдаг хойно доо…” Тэгэхээр амьдрал ч ав адилхан гэж үү. Бидэнд далайн их уснаас зугтаж гарах арга үгүй, харин тэмцэж үлдэх боломж бий. Хэн итгэж чадна, хэн хайрлаж чадна, хэн тэмцэж чадна тэр хүн далай мэт уудам амьдралд хөл алдалгүй сэлсээр байдаг ажээ. Гэхдээ хөл алдалгүй сэлэхэд бидэнд нэг л зүйл хэрэгтэй. Энэ бол итгэл. Итгэл гээч зүйл гарт үл баригдах, нүдэнд үл торох атлаа хүний амьдралыг хөдөлгөж байдаг хамгийн хүчтэй зүйл билээ. Итгэл үгүй бол бидэнд амьдралын их далайд сэлүүр атган жолоодох тэнхэл байх сан билүү.

Хүн юунд итгэнэ түүнийгээ хардаг. Амьдралыг далайд аялах усан онгоц хэмээн үзвээс итгэл үнэмшил гэдэг түүнийг жолоодох хүрд гэх биз ээ. Писин бол тэрхүү хөлөг онгоцны ахмад жолооч. Далай тэнгис нүд баясгам сайхан, сэтгэл хөдлөм үзэсгэлэнтэй атлаа шуурга нэг л удаа дэгдвэл бүхнийг хуу хаман үгүйрүүлэх чадалтай байдаг.Тэр далайн олон аашийг аргадан он жилүүдийг туучин яваа баатар. Итгэл түүнийг өөрт тохиосон гачлант үйлийг давж гарах хүчийг өгсөн.

Олон уншигчид, бас кино сонирхогчид бар байсан учраас энэ зохиол үнэмшилтэй болсон гэдэг. Тийм ээ, бар байсан учраас л хамтдаа амь гарна гэсэн итгэлээр Писин хүү амьдардаг. Бенгалын бар зүгээр ч нэг дүр бус бидний сэтгэлдээ амилуулдаг, амьдралыг минь хөдөлгөж, оршихуйг минь утга учиртай болгодог ИТГЭЛ гээч л дүр шүү дээ. Тэр Пи хүүд амьдрах, амь гарах найдварыг өгсөн шиг, итгэл гэх тэр зүйл бидэнд амьдрах найдварыг өгдөг билээ.

Тэмдэглэлээ зөвхөн нэг л өнцгийг барьж бичлээ. Энэхүү ном далай мэт гүн агуулгатай, ойлгох, ухаарах, эргэцүүлэх зүйл дэндүү ихтэй гэдгийг дурдъя. Сэтгэл хоногшсон сайхан зохиолуудын нэг байлаа. Тагтаад баярлалаа.

Холбоотой зохиолч

Yann-Martel

Холбоотой ном

21754655_1686510688045892_473017722_o

Энэ цахим хуудсанаас тракбак хийх.

Б.Баясгалан

Biography of Bayasgalan

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл үлдээхийн тулд манай цахим хуудсанд бүртгэгдсэн нэрээрээ нэвтэрсэн байх ёстой.